НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  
Эхлэл   /  Нийтлэгч     П.Соёлдэлгэр

Би дүрдээ гологдохоос хамгийн их айдаг

  П.Соёлдэлгэр - 1 сарын өмнө оруулсан
​​​​​​Эмэгтэй хөлдөөх камер дотор унтаж байгаад гэнэт сэржээ. Яагаад сэрснээ тэр ойлгосонгүй. Юутай ч эмэгтэй хүчилтөрөгчийн нөөц барагдаж дуусахаас өмнө хөлдөөх камераас амжиж гарах хэрэгтэй байлаа. Харин загасчны завийн ахмад мөн л гэнэт тас харанхуйгаас гарч ирэн эгэл хүмүүсийн амьдралд орох болно. Тэд цаашдаа яах бол? Шинжлэх ухааны уран зөгнөлт “02” гэсэн энэ кинонд “Оскар”-ын шагналт жүжигчин Энн Хэтэуэй тоглоно. Түүнтэй цуг нэрт жүжигчин ,найруулагч, продюсер Мэттью Макконахи тоглох гэж байгааг саяхан “Холливуд репортёр” сэтгүүлд мэдээлжээ. Алдартай хоёр жүжигчин өмнө нь Кристофер Ноланы “Эрхэс хооронд” хамтдаа тоглосон юм. “02” киноны зураг авалт энэ намар эхэлнэ. Энн Хэтэуэй “ Би голдуу романтик, инээдмийн кинонд тоглож ирсэн. Харин одоо шинжлэх ухааны уран зөгнөлт дахиад тоглохоор болсон нь сонирхолтой санагдаж байна”гэж “Би Би Си” телевизийн Грэм Нортоны шоунд оролцохдоо хэлжээ.

Марио Арлати: Би орчин цагийн алхимич

  П.Соёлдэлгэр - 2 сарын өмнө оруулсан
​​​​​​Түүнийг орчин үеийн хамгийн эрэлттэй зураачийн нэг гэдэг. Марио Арлатийн бүтээлд зураачийн сэтгэл хөдлөл, хувийн туршлага, мартагдашгүй сайхан дурсамжийн илэрхийлэл болсон олон өнгө хослосон байдаг. “Сайхан өнгө зохицол өдөр тутмын амьдралыг дүүргэж өгдөг” гэж Марио Арлати хэлсэн юм. Тэрээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн авангард зураач төдийгүй бизнесийн салбарт ихээхэн амжилт олсон хүн. Италийн энэ зураач жил бүр 1500 орчим бүтээлээ борлуулдаг. “Марио Арлатийн одоо хэрэгжүүлж буй орон сууцны “ART” төсөл нь уран барилга, хийц загвар, урлагийг холбосон Оросын уран барилгын шинэ эрин эхэлсний бэлгэдэл болох юм. Энэ цогцолборыг барьж дуусмагц Марио Арлати уран сайхны хувьд ач холбогдолтой, дэлхийн хамгийн том урлагийн бүтээлийг туурвисан хүний нэг болж, Гиннесийн дээд амжилтын номонд бичигдэх юм” гэж Британийн урлаг судлаачид түүнийг энэ 2017 онд Лондонд үзэсгэлэнгээ гаргах үеэр хэлжээ. Зураач Марио Арлатитай “Еcho.msk” радиогийн сурвалжлагч уулзаж ярилцсан байна.

Дэмьен Шазелл: Ла Ла Ленд гэдэг нь далд утгаараа Лос Анжелесийг хэлж байгаа юм

  П.Соёлдэлгэр - 6 сарын өмнө оруулсан
​​​​​​ Найруулагч Дэмьен Шазелл “Оскар”-ын шагналын шуугиан, мөн“Ла Ла Ленд” киноных нь дуулиан хараахан тасраагүй байхад шинэ бүтээл хийх бэлтгэл ажлаа эхэлж амжжээ. Тэрээр энэ удаа Саранд очсон анхны хүн, сансрын нисгэгч Нил Армстронгийн тухай кино хийх юм. Жеймс Хансений “ Анхны хүн: Нил Армстронгийн амьдрал” гэсэн номноос сэдэвлэн бүтээж буй уг киноны гол дүрд Райан Гослинг тоглохоор болжээ. Райан Гослинг найруулагч Дэмьен Шазеллийн “Ла Ла Ленд” киноны нэг гол дүрд тоглосныг үзэгчид сайн мэднэ. Дэмьен Шазелл долоо хоног тутмын “The Hollywood Reporter” сэтгүүлийн сурвалжлагчтай уулзахдаа “ Хүн мөрөөдөлтэй байна гэдэг маш чухал зүйл. Би киноныхоо баатруудаар дамжуулан таны мөрөөдөл бодитой биш, биелэхгүй ч байж магадгүй. Гэхдээ мөрөөдлөө хэрэгжүүлэхийн төлөө ажилласны ачаар амьдрал чинь утга учиртай байх болно.” гэж ярьсан юм.

Сансрын тойрог замд золтой л үлдчихээгүй

  П.Соёлдэлгэр - 6 сарын өмнө оруулсан
​​​​​​Валентина Терешкова сансарт нисэхдээ “Цахлай” гэсэн дуудлагын дохиотой байсныг нь бэлгэдэн, Владимир Путин түүнд “Цахлай Волга мөрөн дээгүүр нисэж байна” зураг, “Цахлай Волга мөрөн дээр бууж байна”гэсэн баримал бэлэглэжээ. Оросын ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн анхны сансрын нисэгч эмэгтэй Валентина Терешковаг 80 насны ойгоор нь хүлээн авч уулзахдаа “Дэлхийн сансрын анхны эмэгтэй нисэгч цаг ямагт Эх орондоо үнэнч зүтгэдэг хүний үлгэр жишээ, бэлгэ тэмдэг болж ирснийг”онцлон тэмдэглэсэн байна. Валентина Терешкова бол сансарт ганцаараа ниссэн цорын ганц эмэгтэй. Түүний дараагийн эмэгтэй нисэгчид бүгд багийн бүрэлдэхүүнд орж, сансарт нисч иржээ. ВалентинаТерешковагийн “Восток-6” хөлгөөр хийсэн нислэг 1963 оны зургадугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд гурав хоног үргэлжилж, ХХ зууны түүхэнд үлдсэн юм. Дэлхийн сансрын анхны нисэгч эмэгтэй, хошууч генерал цолтой анхны эмэгтэй, “ХХ зууны гайхамшигт эмэгтэй”, ЗХУ-ын баатар, Төрийн Думын гишүүн Валентина Терешкова төрсөн өдрийнхөө ойн өмнөхөн Ярослав мужид очих үеэр түүнтэй “КП” радиогийн сурвалжлагч уулзахад “Би Ярославын газар нутагт төрж, өссөн. Тийм болохоор, энд надад гэртээ ирж байгаа юм шиг л санагддаг” гэж хэлжээ.