НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  
Эхлэл   /  Нийтлэгч     П.Соёлдэлгэр

Сансрын тойрог замд золтой л үлдчихээгүй

  П.Соёлдэлгэр - 3 жилийн өмнө оруулсан
​​​​​​Валентина Терешкова сансарт нисэхдээ “Цахлай” гэсэн дуудлагын дохиотой байсныг нь бэлгэдэн, Владимир Путин түүнд “Цахлай Волга мөрөн дээгүүр нисэж байна” зураг, “Цахлай Волга мөрөн дээр бууж байна”гэсэн баримал бэлэглэжээ. Оросын ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн анхны сансрын нисэгч эмэгтэй Валентина Терешковаг 80 насны ойгоор нь хүлээн авч уулзахдаа “Дэлхийн сансрын анхны эмэгтэй нисэгч цаг ямагт Эх орондоо үнэнч зүтгэдэг хүний үлгэр жишээ, бэлгэ тэмдэг болж ирснийг”онцлон тэмдэглэсэн байна. Валентина Терешкова бол сансарт ганцаараа ниссэн цорын ганц эмэгтэй. Түүний дараагийн эмэгтэй нисэгчид бүгд багийн бүрэлдэхүүнд орж, сансарт нисч иржээ. ВалентинаТерешковагийн “Восток-6” хөлгөөр хийсэн нислэг 1963 оны зургадугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд гурав хоног үргэлжилж, ХХ зууны түүхэнд үлдсэн юм. Дэлхийн сансрын анхны нисэгч эмэгтэй, хошууч генерал цолтой анхны эмэгтэй, “ХХ зууны гайхамшигт эмэгтэй”, ЗХУ-ын баатар, Төрийн Думын гишүүн Валентина Терешкова төрсөн өдрийнхөө ойн өмнөхөн Ярослав мужид очих үеэр түүнтэй “КП” радиогийн сурвалжлагч уулзахад “Би Ярославын газар нутагт төрж, өссөн. Тийм болохоор, энд надад гэртээ ирж байгаа юм шиг л санагддаг” гэж хэлжээ.