НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  
Эхлэл   /  Нийтлэгч    

БОГД ГЭГЭЭН ЛҮГЭЭ ТӨГССӨН СҮСЭГ БИШРЭЛИЙН НЭГЭН ЭРИН

  - 2 жилийн өмнө оруулсан
​​​​​​Түүхэн цаг үеийн нийгмийн сэтгэлгээ, үзэл бодол хандлагыг зөв мэдрэх нь нийт олны түүхийн боловсролд нэн чухал нөлөөтэй юм. Монголчуудын, сүсэг бишрэлт сэтгэл, сэтгэлгээ1924 онд Богд гэгээн нас нөгчихөд нэгэнтээ хүчтэй илрэн харагдаад үүрд үгүй болж билээ. 1921 оны Хувьсгал нь олон зууны уламжлалт, ард түмний сэтгэл сэтгэлгээг өөрчлөхөд чиглэсэн хувьсгал байсан гэж тодорхойлж болно. Амьдралын хэв маягий нь өөрчлөхөөр дамжуулж үзэл сэтгэлгээг нь өөрчлөх энэ хувьсгалын хэрцгий араншинг монголчууд таниад гурван жил болсон цаг үе тул, айван тайван хуучин амьдралаа санагалзах, эрх чөлөөгөө дахин алдаж их гүрний саварт атгуулах нь мадаггүй болсныг мэдэрсэн бухимдал, харгис хэрцгий шинэ цагийг эсэргүүцэх үзэл бүхэн нь, Богд гэгээн жанч халахад ард түмний “туйлын хүслэн” хэлбэрээр илэрсэн юм.