НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  
Эхлэл   /  Нийтлэгч     В.Баттулга

Нэг ЗҮРХНИЙ төлөөх хоёр АМЬ

  В.Баттулга - 6 сарын өмнө оруулсан
​​​​​​Сэтгүүлч миний бие өмнө нь Энэтхэг улсад элэг шилжүүлэн суулгах мэс засалд амжилттай ороод ирсэн Н.Энхтуяа эгчтэй уулзаж ярилцаж байлаа. Мөн өнгөрсөн онд Энэтхэгийн “Жейпи” эмнэлэгийн эмч Абхидип Чаудхаритай уулзаж элэгний хагалгаа, өвчлөл, хэрхэн сэргийлэх талаар уншигчиддаа хүргэж байсан билээ. Бидний мэдэх элэгний хагалгаанд нэг өвчтөнд, нэг донор гэж сонсож байсан болохоос хоёр донор шаардлагатай байдаг гэж сонсож байсангүй. Харин энэ удаад “Жейпи” эмнэлэгийн эмч нар нэг өвчтөнд хоёр донортойгоор элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн байна. Тэдгээр хүмүүс нь манай монгол эрчүүд гэж сонсоод ихэд бахархан мэдээлэл авахаар шийдсэн юм. Ингээд “Медзул” эрүүл мэндийн компанийн захирал Ү.Наранзултай ярилцсан юм.