НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  
Эхлэл   /  Нийтлэгч     Б.Алтанхуяг

Орчуулагч Ж.Тэгшзаяа: Хүний оршихуй ганцхан шинжээр хэмжигдэхээргүй баялаг

  Б.Алтанхуяг - 4 сарын өмнө оруулсан
​​​​​​Чех гаралтай алдарт зохиолч Франц Кафкагийн “Цээрлүүлэх колонид”, “Мацагчин” зэрэг өгүүллэгүүдийг унших бүрийд сэтгэл ширхийн урагдаж, зовиурладаг хэдий ч тийм дүрийн өмнөөс шаналж, зовж ном унших нь таатай санагддаг. Магадгүй уран бүтээлийн үнэ цэнэ нь амьдралд илүү ойр, сэтгэл эмзэглүүлсэн, чимээгүй нууцлаг ертөнцийн эгэл жирийн хүмүүсийн түүх дээр оршдог байх. Тус өгүүллэгүүдийг “Тагтаа паблишинг” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулагчдын нэг Ж.Тэгшзаяа орчуулсан билээ. Мөнхүү тэрээр саяхан орчин цагийн алдарт постмодерн зохиолчдын нэг болох Милан Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романыг эх хэлнээ хөрвүүлсэн нь Чехийн эл алдарт зохиолчийн бүтээл Монгол хэлнээ орчуулагдсан анхны тохиолдол болсон юм.

Бурханы хөрөг бүтэхүй

  Б.Алтанхуяг - 8 сарын өмнө оруулсан
​​​​​​Энэлж шаналсан орчлонгийн олон амьтныг өрөвдөн хайлсан Аръяабалын нулимсан дусал газарт унаж, түүнээс лянхуа цэцэг ургахад дотроос нь Дарь эх бурхан мэндэлсэн домогтой. Богд хааны музейд “Цагаан дарь эх” сэдэвчилсэн үзэсгэлэн болон “Нэг өдрийн цагаан дарь эх” бурхан бүтээх үйл ажиллагааг зохион байгууллаа. Цагаан сарын шинийн найманд тамын хаалга хаагдаж Цагаан дарь эх, Манал зэрэг бурхад замбуутивд залардаг. Орчлонгийн сайн явдалт хүмүүнийг тэтгэж, муу явдалтныг өршөөн нигүүлсэх бүхий л бурхан, хутагт хувилгаадын эх хэмээгддэг Цагаан дарь эхийг бүтээх үйл ажиллагаа нь тав дахь жилдээ ийнхүү зохион байгуулагдаж буй юм. Их хүрээнд шинийн наймны өдөр Цагаан дарь эхийг бүтээдэг байсан уламжлал бий. Уг уламжлалын тухай судлаач Д.Дамдинсүрэн “Их хүрээний нэртэй урчууд” номондоо “Өндөр гэгээн Занабазарын зурсан 45х35 см хавтгай дөрвөлжин буюу үзүүр тохой хэмжээтэй Цагаан дарь эхийн загвар зургаар Их хүрээнд 1924 оныг дуустал сар бүрийн шинийн найманд “Цагаан дарь эхийг” өдөрт нь багтаан зурж бүтээдэг албан ёсны уламжлалтай байсан бөгөөд тэрхүү бүтээлүүдээс манай музейнүүдэд байдаг юм” гэж тэмдэглэн үлдээсэн нь бий. Цагаан дарь эхийн хамаг амьтныг зовлонгоос аврах нигүүлсэхүй сэтгэл нь эх хүний үр хүүхдээ гэсэн сэтгэлээс ч илүү хүчтэй байдаг. Жанрайсэг бурхнаас дамжин эдүгээд ирсэн Дарь эхийн залбирал, мөргөл, тахилгын судар нь өгүүлшгүй тус эрдэмт агаад хилэнц бүгдийг машид амирлуулагч, муу заяа бүгдийг даран сөнөөгч алх мэт, ад хийгээд халдварт өвчин, зовлонгийн галт гууг даран туслагч болохыг магтан сайшаасан буй.