НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  
Эхлэл   /  Нийтлэгч     ner.mn

БНХАУ нүүрсний хэрэглээгээ 58.5 хувь хүртэл бууруулна

  ner.mn - 14 өдрийн өмнө оруулсан
​​​​​​​​​​​​​БНХАУ-ын Бээжин хотод болсон 2019 оны Хятадын эрчим хүчний ажлын хурлын үеэр тус улсын Үндэсний эрчим хүчний газрын дарга Жан Жяньхуа "2019 онд Хятадын нүүрсний хэрэглээ 58.5 хувьд хүртэл буурна" гэж мэдэгджээ. Тэрээр "2019 онд Хятад улс цэвэр эрчим хүчийг дотооддоо хэрэглэх ажлыг сайтар хийж, усан цахилгаан станц, цахилгаан гаргах тэргүүлэх станц зэргийг түргэн байгуулж, цахилгаан эрчим хүчний туслах үйлчилгээний зах зээлийг боловсронгуй болгоно. Мөн дулааны цахилгаан станцыг шинэчлэх ажлыг бүх талаар өрнүүлж, цахилгаан гаргах цогцолборын оргил үеийг тохируулж, одоо байгаа цахилгаан дамжуулах шугамын ашиглалтын үр ашгийг дээшлүүлнэ. Сэргээгдэх эрчим хүчний хуваарилалтын нормыг хэрэгжүүлж, сэргээгдэх эрчим хүчийг бүрэн худалдан авах, юуны өмнө цахилгаан гаргахыг нь баталгаажуулж, сэргээгдэх эрчим хүчийг ойрхон байгаа нөхцөлдөө тохируулж нээж ашиглахыг урамшуулна" гэжээ.