НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  
Эхлэл   /  Нийтлэгч     Б.Чимид

Экологид ээлтэй, амьжиргааны чанартай ХАШАА

  Б.Чимид - 5 сарын өмнө оруулсан
​​​​​​Түмэн үеэрээ нүүдэллэн аяншсан эсгий туургат монгол гэр мину зээ. Арагш тухалж, атан тэмээний нуруунд бүүвэйлэгдэн нутаг сэлгэж, эсгийн бойтогоор газар тамгалж хөлд орсон цагаасаа монгол гэрийн агаар сэлгэмэл амьдралд дассан монгол хүү надад гэрээс  илүү гайхамшигтай  өргөө орд гэж хаана ч байхгүй билээ. Тэнгэр тольдмол тооно, наран гиймэл үүд, хаяа дэлгэмэл  ханат цагаан гэр маань туурга тусгаар монголчуудын үржиж олширсон орон байр, үргэлжид мандсан хаан их шилтгээн буюу. Цаг цагийн эргэлтэд нүүдэл хийж, цантай хорвоод ханаа дугуйлж, цадиг их түүхээ гараараа бичиж үлдээсэн монголчууд хэмээх нэгэн үндэстэн буурал түүхийн улбаа болон үлдэж, эдүгээ мандан бадарч, ашид гэрэлтэх арван цагаан буяны замаар ороод явж байна гэлтэй. Хангай говь, хээр тал хосолсон өргөн уудам нутагт малын хөл дагаж нүүдэллэн жаран жарныг элээсэн монголчууд нэгэн цагт суурин амьдралын жамд шилжих тавилан байсан буй заа. Тэр цаг нь энэ буюу.