НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  
Эхлэл   /  Нийтлэгч     Г.Төртогтох

ТООН ЭРИНД ХЭНИЙГ БОЛОВСРОЛТОЙ ГЭХ ВЭ?

  Г.Төртогтох - 1 сарын өмнө оруулсан
​​​​​​Тоон эриний (цифровая эпоха) үед боловсролд сонирхолтой юм юу бий болов. Үе үеийнхний хооронд одоо харилцаа хэрхэн бүрэлдэж байна вэ? Өнөөгийн тодорхойгүй нөхцөлд амьдралын тухай, хэвтээ холбоо харилцаа бий болгох, сонголт хийх чадвар, гоё сайхнаар сэтгэх тухай ярих ямар хэрэгтэй юм бэ? Энэ мэт нилээд хэдэн сэдвээр ярилцахыг Оросын боловсролын академийн академич, Сэтгэл зүйн ухааны доктор, Холбооны Улсын Боловсролын хөгжлийн институтийн захирал, М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн сэтгэлзүйн факультатын бодьгалийн сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Александр Асмолов, Хөрөнгө оруулагч, “ Прообраз “ сангийн ерөнхийлөгч, “Ажил хэрэгч Орос “-ийн зохицуулах зөвлөлийн гишүүн, боловсролын талаархи эрүүл мэндийн “ Мел “ төслийг үндэслэгч Александр Рудик нарт боловсролын ЧТД байгууллага санал болгожээ. Тэдний яриаг толилуулья.

ДЭЛХИЙД ДАЙН ХЭРЭГТЭЙ

  Г.Төртогтох - 1 сарын өмнө оруулсан
​​​​​​АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛЬД ТРАМП, ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН НАРЫН ХЕЛЬСИНКТ БОЛСОН УУЛЗАЛТЫН ДУУЛИАН ДЭЛХИЙ ДАХИНАА ТҮГЖ, ОДОО Ч ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА. ЦӨМИЙН ЗЭВСГЭЭР НОЁРХСОН ХОЁР ТОМ ГҮРНИЙ ТЭРГҮҮН НАРЫН УУЛЗАЛТ ДЭЛХИЙ ДАХИНЫГ ТҮГШЭЭЖ БУЙ БОЛЗОШГҮЙ ДАЙНЫ АЮУЛЫГ ЗАЙЛУУЛАХ, ТЭДНИЙ АСАР ИХ ЭРСДЭЛ ДАГУУЛСАН СӨРГӨЛДӨӨНИЙГ НАМЖААХ, ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ҮҮСЭЭД БУЙ УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ, ЦЭРЭГ ДАЙНЫ ХЯМРАЛЫГ ГЭТЛЭН ДАВАХАД ТУС БОЛОХ АЛХАМ ГЭЖ НИЙТЭЭР ХҮЛЭЭЖ АВАХ ЁСТОЙ БАЙМААР... ГЭТЭЛ ӨРНӨДИЙН ЕРТӨНЦ, ТЭР ДУНДАА АМЕРИК ӨӨРӨӨ ТУН ТААГҮЙ ХҮЛЭЭЖ АВЛАА. АМЕРИКИЙН ДЭЭД ЗИНДААНЫХНЫ НИЛЭЭД ХЭСЭГ, ТЭДНИЙ НӨЛӨӨНД БАЙДАГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮД УГ УУЛЗАЛТЫН ҮР ДҮНГ ҮЛ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БҮХЭЛД НЬ ХАРААР БУДАЖ, ЕРӨНХИЙЛӨГЧ ТРАМПЫГАА ЭЛДВЭЭР ГООЧИЛОН МУУЛЖ, ПУТИНД ТАЛ ЗАССАН ГЭЖ БУРУУТГАН ТЭР Ч БҮҮ ХЭЛ УРВАГЧ, ШАРВАГЧААР НЬ ДУУДАН СӨРӨГ СУРТАЛЧИЛГАА ӨРНҮҮЛЭВ... ЯАГААД? ДЭЛХИЙН УЛС ОРНУУД АЛЬ НЭГ ХЭТ ИХ ГҮРНИЙ ЭЗЭРХИЙЛЭЛ, ЖАНЖЛАЛ ДОР БИШ, ХАРИН АДИЛ ТЭГШ ЭРХТЭЙГЭЭР ОРШИЖ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ХӨГЖҮҮЛЖ, ЭРҮҮЛ САРУУЛ ӨРСӨЛДӨӨНӨӨР АМЬДАРЧ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ? ЗӨВЛӨЛТ ХОЛБООТ УЛС ЗАДРАН УНАСНЫ ДАРАА ХЭСЭГ ХУГАЦААНД ДЭЛХИЙД ГАНЦААР НОЁРХОЖ, ТҮҮНДЭЭ АМТАШСАН АМЕРИК ЭЛИТҮҮД ЭНЭ БАЙДАЛДАА ДАСАЖ, ТҮҮНЭЭСЭЭ ХАГАЦАХЫГ ҮЛ ХҮСЭХ АМЕРИК “ИХ АМБИЦ“ БУСАД ОРОНТОЙ ЭН ТЭНЦҮҮ ХАРИЛЦАХ ЯВДЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХӨД СААД БОЛЖ БАЙНА. БАС ӨӨР НЭГ СААД БАЙГАА АЖЭЭ. ТЭР БОЛ ҮРГЭЛЖ ДАЙСАНТАЙ, ДАЙНТАЙ БАЙХ ХҮСЭЛ ЮМ БАЙНА. ЭНЭ ТУХАЙ ИТАЛИЙН СЭТГҮҮЛЧ ЛОРЕНЦО ВИТАГИЙН БИЧСНИЙГ ТОЛИЛУУЛЖ БАЙНА.

ЙОХАН ГАЛЬТУГ: ЯМАРЧ БАЙСАН БИД КАПИТАЛИЗМЫН АЛЬТЕРНАТИВЫГ ОЛОХ БОЛНО

  Г.Төртогтох - 10 сарын өмнө оруулсан
​​​​​​Саяхан Октябрийн хувьсгалын зуун жилийн ой ихэд даруухан болж өнгөрөв. Гэвч энэ хувьсгалын талаар дүгнэлтүүд үргэлжилсээр байна. Ямарч байсан энэ хувьсгал дэлхийн түүхэнд болсон аугаа үйл явдлуудын нэг байсан бөгөөд түүний үзэл санаа хүн төрөлхтөнд хөгжлийн нэг шинэ загварыг мэдрүүлсэн гэдэгтэй олон хүн санал нийлж байна. Норвеги улсын математикч, нийгэм судлаач, зөрчлийн анализ ба зохицуулалтын салбарын мэргэжилтэн, “Transcend”-энх тайван, хөгжил ба хүрээлэн буй орчин сүлжээг үүсгэн байгуулагч бөгөөд удирдагч Йохан Гальтуг Октябрийн хувьсгалын үр дагаварын талаар сэтгүүлчдэд ярьжээ. Неомарксизмын амьд сонгодог, нийгэм судлаач энэ хүн, Берлиний хана нурахыг, /дагаад ЗХУ/ 1980 онд урьдчилан хэлж байсан, харин 2020 он гэхэд “АНУ-ын импер” унахыг, 2009 онд хэлж байсан аж. Тэрээр Октябрийн хувьсгалын сургамж, зүүн үзлийн хувь заяа, Трампын “супермаркетийн хувьсгалын” ирээдүйн талаар хэрхэн бодож, эрэгцүүлснийг бид дор нийтэлж байна.