НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  
Эхлэл   /  Нийтлэгч     Х.Отгон-Эрдэнэ

ЭНХИЙН ЦАГТ “БААТАР” БАЙХ ГЭДЭГ УРАН САЙХНЫ КИНОНД БАЙДАГ ШИГ ЗҮЙЛ БИШ

  Х.Отгон-Эрдэнэ - 5 сарын өмнө оруулсан
​​​​​​Манай “VIPerson” булангийн энэ удаагийн зочноор Хилийн цэргийн 0287 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Жаргалсайхан уригдлаа. Энэ урилга маань санаандгүй урилга биш байлаа. Жил бүрийн гуравдугаар сарын 18-нд Зэвсэгт хүчний баяр Монгол цэргийн өдөр болдог. Энэ уламжлал Монголчуудын сэтгэл зүрхэнд хэвшил болоод тогтчихсон. Эх орноо хамгаалах, цэрэг эх оронч хүмүүжил эзэмших нь эр хүн болгоны ариун нандин үүрэг. Бидний ярьж заншсанаар эр болгоны үүргээ ухамсарлах баярын өдөр, Монгол цэргийн өдөр болохоор бүсгүй хүн болгон хүндэтгэлтэй ханддаг өдөр. Өвөөдөө, аавдаа, ахдаа, нөхөр хань ижилдээ, бүстэй үр хүүхэддээ, найз нартаа бүсгүй хүн бүр “Цэргийн баярын мэнд хүргэе” гэж алба болгон хэлдэг. Ийм учраас манай орны мянга мянган залуучуудад үлгэр дуурайлал болох болов уу гэж хурандаа Н.Жаргалсайханы яриаг толилуулж байгаадаа таатай байна.

Д.Болор:Залуус бол бидний одоо бас угтах ирээдүй...

  Х.Отгон-Эрдэнэ - 1 жилийн өмнө оруулсан
​​​​​​“VIPerson”-ны зочноор Доржнамжилын Болор уригдсан юм. Тэрбээр 1983 онд Полтехникийн их сургуулийг (ШУТИС) Цахилгаан холбооны инженер мэргэжлээр төгссөн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт инженерээс компанийн гүйцэтгэх захирал хүртэл ажлуудыг 30 гаруй жил тасралтгүй хийж, үр бүтээлтэй ажиллаж байгаа нэгэн билээ. Монгол Улсын бизнесийн болон үйлчилгээний загвар компаниудыг бий болгон ажиллаж чадсан. Д.Болор байгууллагын хүний нөөцийн хөгжил, боловсролын үнэ цэн, хувь хүний хандлагын асуудлуудад ихээхэн анхаарч ажилладаг гэдгийг түүнийг сайн мэдэх хэн бүхэн ярьдаг юм билээ. Ярилцлагын төгсгөлд “Хэн нь хэн бэ гэдгийг хийхээр ярьж байгаагаар нь бус хийсэн ажлаас нь хардаг” гэсэн бодол надад төрсөн юм. Энэ ажил хэрэгч, манлайлагч хүний яриа удахгүй ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн ЭЕШ эхлэхээс өмнө болсноороо их, дээд сургуульд элсэх хүүхэд, залуучуудад санаа сургамжаа өгөх болов уу.