НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  
Эхлэл   /  Нийтлэгч     Х.Бүрэнтогтох

Ж.ТУЯАЦЭЦЭГ: ШУТИС-ЫН БАГШ НАРЫН ЧАДВАР ДЭЛХИЙН ТҮВШИНД ХҮРСЭН

  Х.Бүрэнтогтох - 1 сарын өмнө оруулсан
​​​​​​Манай энэ удаагийн “VIPerson” зочноор Жамбалын Туяацэцэг уригдлаа. Тэрбээр эдүгээ ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал, Доктор, дэд профессор, Монгол улсын зөвлөх инженер хүн. Ж.Туяацэцэг хуучнаар ЗХУ-ын Москва хотын Хүнс үйлдвэрлэлийн дээд сургуулийг 1988 онд хүнс үйлдвэрлэлийн механик инженер мэргэжлээр төгссөн. Тэрбээр 30 жил боловсрол, шинжлэх ухааны салбарт тууштайгаар хүч хөдөлмөрөө зориулж яваа багш, эрдэмтэн бүсгүй юм. Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль нь 2019 онд Манлайлал-Оролцоо-Хөгжлөөр түүчээлсэн 60 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа билээ. Уншигч түмэндээ  Ж.Туяацэцэг доктортой хийсэн ярилцлагыг “Opendoor”-“Нээлттэй хаалга” сонин толилуулж байна.

Д.Зүмбэрэллхам: Францын Ерөнхийлөгчийн хувилбар л манайд тохирох юм уу гэж боддог

  Х.Бүрэнтогтох - 1 сарын өмнө оруулсан
​​​​​​ Манай энэ удаагийн "VIPERSON"-оор Дорждамбын Зүмбэрэллхам уригдлаа. Д.Зүмбэрэллхам нь хуучнаар ЗХУ-ын Волгоград хотын Мөрдөн байцаагчийн дээд сургуулийг 1984 онд эрх зүйч мэргэжлээр төгссөн. Мөн 2000 онд Монгол Улсын Их сургуулийн докторантурыг төгссөн. Хууль зүйн ухааны доктор, профессор, Цагдаагийн хурандаа хүн юм. Тэрбээр 1984-1992 онд Цагдаагийн төв, орон нутгийн байгууллагад мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн даргын албыг хашсан байна. 1992-2006 оны хооронд Цагдаагийн дээд сургуулийн багшаас тэргүүн дэд захирал хүртэл бүх л ажил албаны шат дамжлагыг дамжжээ. 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, 2008-2013 онд Төрийн албаны зөвлөлийн дарга, 2013-2017 онд Монгол Улсаас БН Чех улс болон БН Словак улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын албыг хашсан байна. 2017-2018 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2018 оноос УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх байсан. Өдгөө Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр ажиллаж байгаа төрийн ажил албаны завсаргүй намтартай нэгэн билээ. Нэгэнтээ Зүмбэрэллхам доктор Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын малчин асан аав Ш.Дорждамбынхаа төр улсдаа үнэлэгдэж, түрүү үеийн “Улсын хамгийн сайн малчин” гэсэн цол тэмдэг хүртэж, Алтан гадас одонгоор энгэрээ мялааж, нутаг усандаа тулхтай хүндтэйд тооцогддог малчин байснаар хамгаас их бахардаг гэдгээ “Монгол хурандаа нар” хэмээх номонд орсон өөрийн дурсамждаа онцолж бичсэнийг миний бие санаж байна. Энэ бол хэн болгоны санаанд тэр болгон орохгүй сайхан бахархал гэж тухайн үед бодсоноо энд дурдсу. Д.Зүмбэрэллхам нь орос, англи хэлтэй, мөн чех, словак хэлний тодорхой мэдлэгтэй, хуульч-эрдэмтэн хүн юм. Уншигч түмэнд Д.Зүмбэрэллхамтай хийсэн ярилцлага сонирхолтой байх болов уу гэж найдаж байна.

Р.Ганжуур: БИДЭНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯМРАЛ НҮҮРЛЭЖ БАЙНА

  Х.Бүрэнтогтох - 3 сарын өмнө оруулсан
​​​​​​Манай энэ удаагийн VIPPERSON-оор Р.Ганжуур уригдлаа. Р.Ганжуур нь Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг төгссөн. Дараа нь хуучнаар ЗХУ-ын Уралын политехникийн дээд сургуулийг (одоогоор Уралын техникийн улсын их сургууль) 1980 онд эрчим хүчний мэргэжлээр төгссөн. Тэр цагаас хойш тувт эрчим хүчний системдээ үнэнч явсан энергетик хүн юм. Гадаад дотоодод сургалтанд хамаарагдсан ч эрчим хүчний салбартай холбоотой сургалтанд явж иржээ. Энэ хүний амьдрал нь эрчим хүч. 1980 оноос III дулааны цахилгаан станцын турбины туслах машинист, машинист, ээлжийн дарга, ашиглалтын мастер, ахлах инженер, цехийн дарга, Ерөнхий инженерийн орлогч, Ерөнхий инженерийн ажлыг 1992 он хүртэл хийжээ. Улмаар Түлш эрчим хүчний яаманд мэргэжилтэн, манай эрчим хүчийг дэмжих АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн төслийг хэрэгжүүлэгч америкийн Morrison-Knudsen компанид ахлах инженер, Эрчим хүчний удирдах газарт албаны дарга, тус газрын техникийн асуудал хариуцсан орлогч дарга зэрэг ажлуудыг хийж байв. 2001 оны 7-р сард шинээр байгуулагдсан Эрчим хүчний зохицуулах газрын (одоо хороо гэж нэрлэгддэг) даргаар томилогдсон бөгөөд уг албыг тасралтгүй 9 жил хашсан байна. Одоо Монголын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбооны гүйцэтгэх захиралаар ажилладаг. Фейсбүүк дээрх хуудсандаа “Монголын эрчим хүчний систем найдвартай, хямд, хараат бус байх сайхан ирээдүй бий” гэж тэмдэглэснаас харахад энэ хүний ажил амьдралын зам, зорилгыг амархан ойлгож болмоор... Уншигч Танд Р. Ганжууртай хийсэн ярилцлага сонирхолтой байх болно гэж найдаж байна.

Ц.Сүхбаатар: Зарчимдаа үнэнч байна гэдэг гадаад бодлогын том үнэлэмж

  Х.Бүрэнтогтох - 1 жилийн өмнө оруулсан
​​​​​​“Open door” сонины энэ удаагийн VIP зочноор Ардчилсан намын гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга, дипломатч, ноён Цэдэнжавын Сүхбаатарыг урьсан юм. Ц.Сүхбаатар 1986-1995 онд ГЯЯ-нд атташе, зөвлөх, хэлтсийн дарга, 1995-1997 онд НҮБ-ын Женев дэх салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх, 1997-2001 онд Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2001-2004 онд АН-ын нарийн бичгийн дарга, 2004-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2006-2009 онд АН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн 2009 оны 6-10 дугаар сард Монгол Улсын  Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад 2009-2016 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албыг хашсан байна.
123