НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  
Эхлэл   /  Нийтлэгч     Х.Бүрэнтогтох

Монгол Улсын аварга малчин С.Баатар: Бид буянт малынхаа талыг нь хаяж байна

  Х.Бүрэнтогтох - 22 өдрийн өмнө оруулсан
​​​​​​Дундговь аймгийн Луус сумын Буянт багын малчин Содномын Баатар гуайнд зочилсон юм. Баатар гуай нь 2018 онд Монгол Улсын аварга малчин болсон, аймгийн манлай уяач цолтой хүн юм. Тэрбээр 51 жил мал маллаж улс нийгэмдээ хувь нэмрээ тасралтгүй оруулж яваа манай үлгэрлэх малчин. Хашаа хороо, хашсан бэлчээр, хураасан өвс тэжээл, ярих яриа энэ бүгдээс тохьтой сайхан малчин монгол эрийн дүр зураг мэдрэгдэнэ. Биднийг очиход гадуур дотуурх ажлаа аялуулж явахдаа байнга маск зүүж явлаа. Энэ тухай нь асуухад “Манай энд ч тэр хэцүү нэрт вирус нь байхгүй л дээ. Байх ч боломжгүй. Гэхдээ төр засгийн хичээл даалгаварыг дадал зуршил болгох нь зөв биз?! Манай эндэхийнхэн чинь цагаан сарын золгоогоо ч учиртай хийцгээсэн шүү. Хот, аймгаас манай хүүхдүүд амралтын өдрүүдээрээ ирсэн. Тэдэндээ бас биеэрээ үлгэрлэж байгаа юм. Харин сурвалжлагч Та яагаад маскаа зүүхгүй байна?” гэж асуугаад ёжтойхон инээмсэглэнэ. Эндээс энэ хүний чигч шулуун зан, талын малчны цаад нарийн ухаан харагдах шиг боллоо. Тэгснээ “Ээжийг чинь Пүрэв багш гэдэг үү?” гэж надаас асууж байна. Тийм гэж хариуахад минь “1962 онд Адаацаг сумын сургуульд намайг анх ороход багшилсан багш маань юм байгаа юм даа” гэж хэллээ. Тэгээд бид хоёр тэр үеийн сургууль сурагч, багш нарын тухай баахан хөөрөлдлөө. Ээжийнхээ шавьтай энэ ээрэм талд санаандгүй уулзана гэдэг ямар сайхан санагдваа. Хэрвээ ээж минь байсан бол ямар гоё мэдээ болох байж вэ гэж бодов. За ингээд уншигч Танаа Баатар ахтай хийсэн ярицагыг толилуулья.

Ж.ТУЯАЦЭЦЭГ: ШУТИС-ЫН БАГШ НАРЫН ЧАДВАР ДЭЛХИЙН ТҮВШИНД ХҮРСЭН

  Х.Бүрэнтогтох - 9 сарын өмнө оруулсан
​​​​​​Манай энэ удаагийн “VIPerson” зочноор Жамбалын Туяацэцэг уригдлаа. Тэрбээр эдүгээ ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал, Доктор, дэд профессор, Монгол улсын зөвлөх инженер хүн. Ж.Туяацэцэг хуучнаар ЗХУ-ын Москва хотын Хүнс үйлдвэрлэлийн дээд сургуулийг 1988 онд хүнс үйлдвэрлэлийн механик инженер мэргэжлээр төгссөн. Тэрбээр 30 жил боловсрол, шинжлэх ухааны салбарт тууштайгаар хүч хөдөлмөрөө зориулж яваа багш, эрдэмтэн бүсгүй юм. Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль нь 2019 онд Манлайлал-Оролцоо-Хөгжлөөр түүчээлсэн 60 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа билээ. Уншигч түмэндээ  Ж.Туяацэцэг доктортой хийсэн ярилцлагыг “Opendoor”-“Нээлттэй хаалга” сонин толилуулж байна.

Д.Зүмбэрэллхам: Францын Ерөнхийлөгчийн хувилбар л манайд тохирох юм уу гэж боддог

  Х.Бүрэнтогтох - 9 сарын өмнө оруулсан
​​​​​​ Манай энэ удаагийн "VIPERSON"-оор Дорждамбын Зүмбэрэллхам уригдлаа. Д.Зүмбэрэллхам нь хуучнаар ЗХУ-ын Волгоград хотын Мөрдөн байцаагчийн дээд сургуулийг 1984 онд эрх зүйч мэргэжлээр төгссөн. Мөн 2000 онд Монгол Улсын Их сургуулийн докторантурыг төгссөн. Хууль зүйн ухааны доктор, профессор, Цагдаагийн хурандаа хүн юм. Тэрбээр 1984-1992 онд Цагдаагийн төв, орон нутгийн байгууллагад мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн даргын албыг хашсан байна. 1992-2006 оны хооронд Цагдаагийн дээд сургуулийн багшаас тэргүүн дэд захирал хүртэл бүх л ажил албаны шат дамжлагыг дамжжээ. 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, 2008-2013 онд Төрийн албаны зөвлөлийн дарга, 2013-2017 онд Монгол Улсаас БН Чех улс болон БН Словак улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын албыг хашсан байна. 2017-2018 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2018 оноос УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх байсан. Өдгөө Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр ажиллаж байгаа төрийн ажил албаны завсаргүй намтартай нэгэн билээ. Нэгэнтээ Зүмбэрэллхам доктор Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын малчин асан аав Ш.Дорждамбынхаа төр улсдаа үнэлэгдэж, түрүү үеийн “Улсын хамгийн сайн малчин” гэсэн цол тэмдэг хүртэж, Алтан гадас одонгоор энгэрээ мялааж, нутаг усандаа тулхтай хүндтэйд тооцогддог малчин байснаар хамгаас их бахардаг гэдгээ “Монгол хурандаа нар” хэмээх номонд орсон өөрийн дурсамждаа онцолж бичсэнийг миний бие санаж байна. Энэ бол хэн болгоны санаанд тэр болгон орохгүй сайхан бахархал гэж тухайн үед бодсоноо энд дурдсу. Д.Зүмбэрэллхам нь орос, англи хэлтэй, мөн чех, словак хэлний тодорхой мэдлэгтэй, хуульч-эрдэмтэн хүн юм. Уншигч түмэнд Д.Зүмбэрэллхамтай хийсэн ярилцлага сонирхолтой байх болов уу гэж найдаж байна.

Р.Ганжуур: БИДЭНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯМРАЛ НҮҮРЛЭЖ БАЙНА

  Х.Бүрэнтогтох - 11 сарын өмнө оруулсан
​​​​​​Манай энэ удаагийн VIPPERSON-оор Р.Ганжуур уригдлаа. Р.Ганжуур нь Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг төгссөн. Дараа нь хуучнаар ЗХУ-ын Уралын политехникийн дээд сургуулийг (одоогоор Уралын техникийн улсын их сургууль) 1980 онд эрчим хүчний мэргэжлээр төгссөн. Тэр цагаас хойш тувт эрчим хүчний системдээ үнэнч явсан энергетик хүн юм. Гадаад дотоодод сургалтанд хамаарагдсан ч эрчим хүчний салбартай холбоотой сургалтанд явж иржээ. Энэ хүний амьдрал нь эрчим хүч. 1980 оноос III дулааны цахилгаан станцын турбины туслах машинист, машинист, ээлжийн дарга, ашиглалтын мастер, ахлах инженер, цехийн дарга, Ерөнхий инженерийн орлогч, Ерөнхий инженерийн ажлыг 1992 он хүртэл хийжээ. Улмаар Түлш эрчим хүчний яаманд мэргэжилтэн, манай эрчим хүчийг дэмжих АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн төслийг хэрэгжүүлэгч америкийн Morrison-Knudsen компанид ахлах инженер, Эрчим хүчний удирдах газарт албаны дарга, тус газрын техникийн асуудал хариуцсан орлогч дарга зэрэг ажлуудыг хийж байв. 2001 оны 7-р сард шинээр байгуулагдсан Эрчим хүчний зохицуулах газрын (одоо хороо гэж нэрлэгддэг) даргаар томилогдсон бөгөөд уг албыг тасралтгүй 9 жил хашсан байна. Одоо Монголын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбооны гүйцэтгэх захиралаар ажилладаг. Фейсбүүк дээрх хуудсандаа “Монголын эрчим хүчний систем найдвартай, хямд, хараат бус байх сайхан ирээдүй бий” гэж тэмдэглэснаас харахад энэ хүний ажил амьдралын зам, зорилгыг амархан ойлгож болмоор... Уншигч Танд Р. Ганжууртай хийсэн ярилцлага сонирхолтой байх болно гэж найдаж байна.
123