НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Гуравдугаар сарын 1-нээс эхлэн нэг удаагийн уут хэрэглэхгүй

ner.mn     Нийтлэгч
6 сарын өмнө /2019-01-02 21:33:35 GMT +8 / | 1024 удаа уншсан

Гуравдугаар сарын 1-нээс эхлэн нэг удаагийн уут хэрэглэхгүй

Өнгөрсөн оны зургаадугаар сард нийлэг уутны худалдааг хориглох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тэгвэл уг шийдвэр энэ оны гуравдугаар сарын нэгнээс мөрдөгдөж эхэлнэ. Нийлэг буюу нэг удаагийн, гялгар уут хэмээн нэрлэгддэг уутны хэрэглээг хориглох уг шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар, МХЕГ хяналт тавьж ажиллана. Есөн сарын өмнө гаргасан нийлэг уутны хэрэглээг хориглох шийдвэрийг эрт гаргаж олон нийтэд зарлаж буй нь иргэд, импортлогчдод эртнээс мэдээлэл хүргэж, бэлтгэлээ хангах боломж олгож буй явдал гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдэгдсэн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.