НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Д.Сумъяабазар: Канадаас импортод зориулан зээлийн шугам нээх боломжтой

ner.mn     Нийтлэгч
3 сарын өмнө /2019-03-04 14:22:57 GMT +8 / | 211 удаа уншсан

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар КанадынЭкспортыг дэмжих агентлагийн Олборлох үйлдвэрлэл, төслийн санхүүжилт хариуцсан захирал Френк Келлитэй уулзав.

Уулзалтын үеэр сайд Д.Сумъяабазар 2018 оны 10 дугаар сард Торонто хотноо уулзахдаа хөндөж ярилцсан Монгол Улсын бизнесийн орчны талаарх үнэлгээг эргэн харж, эергээр сайжруулах чиглэлээр арга хэмжээ авсанд талархлаа илэрхийлэв. Мөн тэрбээр Монгол Улсын уул уурхайн салбарт Канадын хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэх, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд техник, технологи, тоног төхөөрөмж Канад Улсаас импортлоход зориулан зээлийн шугам нээж, хамтран ажиллахад ахиц гаргах байр суурьтай байгаагаа хэллээ. 

Канадын Экспортыг дэмжих агентлаг нь Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийсэн хамгийн том хөрөнгө оруулагч юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.