НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Монголын хоккейчид Малайзын шигшээг 9:5-аар хожлоо

ner.mn     Нийтлэгч
3 сарын өмнө /2019-03-04 14:46:05 GMT +8 / | 298 удаа уншсан

Малайзын нийслэл Куала-Лампур хотноо "Asian challenge cup” тэмцээнд хүчээ сорьж буй Монголын шайбтай хоккейн эрэгтэй шигшээ баг өчигдөр орой /2019.03.03/ эхний тоглолтоо эзэн орны багтай хийж 9:5-аар хожлоо.

Энэ удаагийн "Asian challenge cup” тэмцээн гуравдугаар сарын 1-ний өдөр нээлтээ хийсэн бөгөөд ийнхүү манай хоккейчид эхний ялалтаа байгуулж тэмцээний гараагаа эхлүүллээ. Манай залуусын дараагийн тоглолт өнөөдөр 20:30 цагт Сингапурын шигшээ багтай хийнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.