НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Түүх, соёлын зүйлийн улсын тооллого 60 гаруй хувьтай байна

ner.mn     Нийтлэгч
5 сарын өмнө /2019-03-04 15:01:59 GMT +8 / | 595 удаа уншсан

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын ажил одоогийн байдлаар 64,5 хувьтай байна. Энэ тухай тооллогын улсын комиссын гуравдугаар сарын 2-нд  болсон хуралдаанаар танилцуулав.

Төрийн өмчийн музей, бусад байгууллагын тооллого 73 хувь, орон нутгийн өмчийн музей 78 хувь, сумдын орон нутаг судлах танхимын тооллогын ажил 10,5 хувьтай байна.  Аймгуудын тооллогын Салбар комисс аймгийн музейн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг тоолж дуусган, сумдынхаа орон нутаг сурталчлах, танхимын тооллогыг эхлүүлжээ. Сүхбаатар, Дархан-Уул, Говь-Алтай, Ховд аймгийн музейд болон Хөшөө цайдам музей, Үндэсний номын сангийн үнэт ховор номын фондын тооллогын ажил 100 хувь хийгджээ.

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын улсын комисс Үлэг гүрвэлийн төв музей, Байгалийн түүхийн музей, Богд хааны ордон музей, Дорнод аймгийн музей, Монгол төрийн түүхийн музей, Монголын үндэсний музейн тооллогын салбар комиссоос ирүүлсэн санал, хүсэлтийг хэлэлцэж зохих шийдвэрийг  гаргаад байна хэмээн Соёл урлагийн газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.