НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

"КАПИТАЛ" БАНКИНД БАЙРШУУЛСАН 7.0 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ БУЦААН ТӨВЛӨРҮҮЛЭЭГҮЙ ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

ner.mn     Нийтлэгч
22 өдрийн өмнө /2019-03-04 15:23:33 GMT +8 / | 172 удаа уншсан

Сангийн яамнаас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна. Шалгалтаар “Капитал” банкинд байршуулсан 7.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хугацаанд нь буцаан төвлөрүүлээгүй, хугацаа хэтрүүлсэний алданги тооцож төлүүлээгүй зөрчил илэрсэн байна. 

Тодруулбал, Хөдөлмөрийн сайд болон Капитал банк хооронд 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 2015/65 5/342 дугаартай гэрээг байгуулж, жижиг зээл олгоход зориулж 7.0 тэрбум төгрөгийн эх үүсвэр банкинд байршуулсан байна. Гэрээний хугацаа 2018 оны 3 дугаар сарын 23-нд дуусч, эх үүсвэрийг буцаан төвлөрүүлэх ёстой байсан хэдий ч одоог хүртэл төвлөрүүлээгүй байна.

 Дээрх эх үүсвэрийн ашиглалт хангалтгүй, зээлд ашигласан дүн нь 3.58 тэрбум төгрөг буюу 51.1 хувь байгаа нь үлдэх эх үүсвэрийг банк зориулалт бусаар ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн зээлийн эх үүсвэрийг гэрээний дагуу 6 сарын дотор бүрэн зээлд гаргаж дуусгах, үүнээс хойш ашиглаагүй эх үүсвэрт сарын 0.3 хувийн алданги тооцохоор заасан боловч ХЭДС-нд төлөх ёстой алдангийг тооцоож төлүүлээгүй, гэрээ дүгнэсэн акт үйлдэж тооцоо хийж баталгаажуулаагүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.