НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

УНТЭ-ИЙН ГАСТРОЭНТЕРОЛОГИЙН ТӨВ ”ЭЛЭГНИЙ ЭМГЭГ–УРХАГ ХҮНДРЭЛ, ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ 2019” УЛАМЖЛАЛТ СУРГАЛТАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ner.mn     Нийтлэгч
1 сарын өмнө /2019-03-19 13:46:34 GMT +8 / | 328 удаа уншсан

 

УНТЭ-ийн Гастроэнтерологийн төв жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ”Элэгний эмгэг–урхаг хүндрэл, оношилгоо эмчилгээний менежмент 2019” сургалтаа 2019 оны 03 дугаар сарын 16-нд Эрүүл Мэндийн Яамны хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. Уг сургалтыг 2015 оноос жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд бүх шатлалын ерөнхий мэргэжил, дотор, гастроэнтеролог, халдварт, эрчимт эмчилгээ болон бусад мэргэжлийн эмч нарт элэгний эмгэг, түүний хүндрэлийн оношилгоо эмчилгээний чиг хандлагын талаар хамгийн сүүлийн үеийн мэдлэг, ур чадварыг олгох зорилготой юм.


Энэ удаагийн сургалтанд 17 аймаг, Улаанбаатар хотын 8 дүүрэг, ЭМЯ, Хууль зүйн яам, Батлан хамгаалах яамны харъяа эмнэлгүүд болон хувийн хэвшлийн 21 эмнэлгийн гастроэнтеролог эмч 21, дотрын эмч 18, халдвартын эмч 13, лабораторийн эмч 2, эрчимт эмчилгээний эмч 4, дурангийн эмч 10, ерөнхий мэргэжлийн нийт 221 эмч мэргэжилтнүүд оролцож, вирүсийн ба вирүсийн бус шалтгаант элэгний эмгэг, элэг гэмтээгч вирүсийн шалтгаант бөөрний эмгэг ба чихрийн шижин, элэгний циррозийн хүндрэлүүдийн менежмент, элэг шилжүүлэн суулгах эмчилгээний талаар сүүлийн үеийн мэдээллийг агуулсан онол дадлагын хосолсон сургалт боллоо. Энэ удаагийн сургалтын нэг онцлог нь аль ч шатлалын эмчид тохиолдож болох эмнэлзүйн 2 тохиолдлоор интерактив хэлэлцүүлэг хийж мэтгэлцээн өрнүүлэн, шинжээч мэргэжилтнүүдийн санал, дүгнэлтийг сонссон нь сургалтанд оролцогчдын талархалыг хүлээсэн юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.