НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход тавигдах шаардлага

ner.mn     Нийтлэгч
6 сарын өмнө /2019-06-10 13:27:09 GMT +8 / | 418 удаа уншсан

Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход тавигдах шаардлага
 

- ЭМЯ-ны Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/407-р тушаалыг үндэслэн олгогдсон импортын лицензийн дагуу эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг импортлоно.

-Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас импортын лиценз авсан байна.

-Импортоор оруулж буй эм нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байна.

-Эм, эмнэлгийн хэрэгсэл экспортлогч нь гадаад улсын эмийн үйлдвэр, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай, экспортлогч нь худалдан авагч байгууллагатай худалдааны гэрээ байгуулсан байна.

-Тухайн бүтээгдэхүүний олон улсын стандартын шаардлага хангасан болохыг баталсан гэрчилгээтэй байна.

/Үйлдвэрлэгч нь олон улсын стандартын шаардлага хангасан болохыг баталсан гэрчилгээтэй байна.

Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход дараах зүйлийг хориглоно:

•Эм, эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлэхээр тогтоосон хилийн боомтоос өөр боомтоор эм, эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлэх

•"Монгол Улсад үйлдвэрлэв” гэсэн шошго, стандартын дугаартай эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох

•Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох

•Импортын болон экспортын лицензийн бичигт заасан нэр, хэлбэр, тун, тоо хэмжээнээс илүү буюу өөр нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.
 

БУЯНТ-УХАА БООМТ ДАХЬ ХИЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЛБА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.