НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Налайх дүүргийн цогцолбор суруулийн санхүүжилтийг шийдвэрлэв

ner.mn     Нийтлэгч
8 өдрийн өмнө /2019-06-10 15:12:11 GMT +8 / | 130 удаа уншсан

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар бямба гарагт Налайх дүүрэгт ажиллаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэв.

Судалгаанд суурилсан их сургууль болохоор түүчээлж яваа Герман-Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Тус сургууль Германы инженерийн боловсролын стандартыг хангасан сургалтын хөтөлбөрийг англи хэлээр зааж, Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төсөлд ажиллах боломжтой ирээдүйн монгол инженерийг бэлдэж буйгаараа онцлог юм. Сургуулийн захирал, доктор Н.Дорждэрэм сургалт, судалгааны ажлыг аж үйлдвэрийн нэгжүүдтэй хамтраад цогц байдлаар хийж чаддаг судалгааны сургууль болохоор зорьж байна гээд 2025 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө танилцуулсан юм.

Дараа нь оюутнуудын инноваци шингэсэн бүтээлүүдийг үзэж сонирхов. Тухайлбал, оюутан Б.Түмэндэлгэр, Г.Лхагвасүрэн, С.Чингүүнбилэг нарын бүтээсэн робот хотын гудамж, талбайн хог, цас зэргийг цэвэрлэх зориулалттай бөгөөд тээвэр, батлан хамгаалах, хөдөө аж ажуйн салбарт ашиглах боломжтой ажээ. Энэ мэтээр залуус суралцангаа бүтээх боломж, чадварыг тус сургууль олгодог бөгөөд өнгөрөгч онд төгссөн анхны 12 төгсөгч нь бүгд ажлын байртай болжээ. 

Налайх дүүрэг төрийн өмчийн долоо, төрийн бус өмчийн тав, нийт 12 цэцэрлэг, төрийн өмчийн тав, төрийн бус өмчийн хоёр, нийт ерөнхий боловсролын 7 сургууль, Насан туршийн боловсролын төвтэй.

Сайд нар тус дүүрэгт ажиллах үеэрээ 23 дугаар цэцэрлэг, “Голомт” цогцолбор болон хувийн хэвшлийн “Хос уянга” сургуулийн нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг нь шийдвэрлэн ажиллалаа. Тодруулбал “Голомт” цогцолбор сургуульд 960 хүүхдийн хичээлийн байр болон спорт заалны цогцолбор барих санхүүжилтийг 2020 оны улсын төсөвт суулгахаар тогтсон бол 23 дугаар цэцэрлэгийн барилгад анхаарал хандуулахаа илэрхийллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.