НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Зургаадугаар сардаа багтан тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй бол торгоно

ner.mn     Нийтлэгч
2 сарын өмнө /2019-06-10 15:25:44 GMT +8 / | 358 удаа уншсан

Нийслэлийн Татварын газар, Тээврийн цагдаагийн алба цаг үеийн асуудлаар хамтарсан мэдээлэл хийлээ. 

Улаанбаатарт нийт 495 мянга тээврийн хэрэгсэл байгаагаас 5-р сарын 31-нийг хүртэл 300 гаруй мянган тээврийн хэрэгслийн татвар төлөгджээ. Үүнийг хангалтгүй гэж үзэн хяналт үзлэг хийх удирдамжийг Нийслэлийн Татварын газар, Тээврийн цагдаагийн алба хамтран гаргаж нэмэлт шалгалт зохион байгуулахаар боллоо. Үүнд Нийслэлийн 9 дүүрэг болон бусад тодорхой газруудад 30 гаруй байцаагчтайгаар 20 гаруй хоногийн хугацаатай үзлэг тээврийн хэрэгслийн төлбөр хураамжийг төлүүлэх, хяналт тавин ажиллах юм.

Энэ сардаа багтаан сайн дураараа авто тээврийн татвараа төлсөн тээврийн хэрэгсэл, хуулийн хариуцагчийг торгохгүй. Харин дурдсан хугацаанд буюу 6 дугаар сардаа татвараа төлөөгүй бол тээврийн хэрэгсэл эзэмшигчид хуулийн дагуу арга хэмжээ авна. Пос машинууд, аппликэйшн болон онлайнаар гэх мэт төлбөрийн хэрэгсэл уян хатан байгаа гэдгийг албаны хүмүүс хэллээ. 

Татвар төлөөгүй хөдөлгөөнд оролцвол бичиг баримт хурааж авч, хариуцлага тооцож цаашид хийх хөдөлгөөнийг хориглоно. Замын цагдаа нар тусгай төхөөрөмж ашиглан авто хэрэгслийн техникийн үзлэг хийлгэсэн, татвараа төлсөн эсэхийг илрүүлдэг болсон гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.