НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Ажнай галын Л.Даяндэмидийн хязаалан түрүүлэв

ner.mn     Нийтлэгч
9 өдрийн өмнө /2019-07-10 13:41:16 GMT +8 / | 127 удаа уншсан

Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд 184  хязаалан шандас сорьсноос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Ажнай галын гишүүн Л.Даяндэмидийн хонгор үрээ түрүүлж, торгон жолоо өргүүллээ. 

Харин аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхбатын зээрд үрээ хурдалжээ. Айргийн гуравт, Баянхонгор аймгийн  Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хүрэн, айргийн дөрөвт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Т.Цогбадрахын "Зурвас"цавьдар , Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын хээр  үрээ хурдаллаа.

Дашрамд дурдахад, Ноднин Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүү магнайд тодорч наадамчин олноо баясгасан. Харин аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Д.Хишигжаргалын хурдан үрээ хурдалсан юм. 

Өнөөдөр 14.00 цагаас Хүй долоон худагт Шүдлэн насны морьдын уралдаан эхэлнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.