НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Айлын хашаанаас танкны их бууны сум олджээ

ner.mn     Нийтлэгч
9 өдрийн өмнө /2019-07-10 14:05:40 GMT +8 / | 199 удаа уншсан

Тодруулбал Дундговь аймгийн Сайнцагаан сумын Айраг багийн 8 дугаар гудамжинд иргэн Э-ийн хашаанд сум байна гэсэн дуудлага 2019.07.09-ний өдрийн 17:49 цагт  Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, 1 автомашин,аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн хэлтсийн 1 алба хаагч, 1 автомашин, Тагнуулын хэлтсийн 3 алба хаагч, 1 автомашин, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашин, 278 дугаар салбарын 1 алба хаагч, 1 автомашин  нийт 10 алба хаагч, 5 автомашинтай ажиллаж танкны их бууны 125 мм-ийн 1 ширхэг сумыг  07.10-ны өдрийн 06:30 цагт Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай хүрэлцэн очиж сумын төвөөс урд зүгт 5 км-т устгаж булсан байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.