НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Үндсэн хуулийн хэлэлцүүлэг ирэх долоо хоногт үргэлжилнэ

ner.mn     Нийтлэгч
8 өдрийн өмнө /2019-08-09 18:54:45 GMT +8 / | 100 удаа уншсан

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо ирэх долоо хоногт эхлүүлнэ.

Хэлэлцүүлэг үргэлжлэх хүртэлх хугацаанд УИХ-ын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн ажлын баг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийн саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн барьсан хуулийн төсөлтэй нэгтгэх, уялдуулах асуудлыг эцэслэхээр ажиллаж байна. 

Улмаар УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдах бөгөөд УИХ-ын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын баг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ажлын дэд хэсгээс боловсруулсан саналын томьёоллуудыг хэлэлцээд, нэгтгэн шийдвэрлэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд шилжүүлнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.