НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

“Huawei” шинэ үйлдлийн систем танилцууллаа

ner.mn     Нийтлэгч
2 сарын өмнө /2019-08-09 18:57:43 GMT +8 / | 349 удаа уншсан

АНУ-ын эрх баригчдын хоригт өртсөн Хятадын “Huawei” компани өөрсдийн бүтээсэн “Harmony OS” үйлдлийн системээ танилцууллаа.

Танилцуулах арга хэмжээ Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид эхэлсэн “Huawei”  хөгжүүлэгчдийн бага хурлын /Huawei Developer Conference – 2019/ нээлтийн үеэр болжээ.

Шинэ үйлдлийн систем нь “Huawei”-н ухаалаг гар утсуудад одоо ашиглаж байгаа “Android” үйлдлийн системийг орлож магадгүй байна. АНУ-ын Худалдааны яам “Huawei” компанийг энэ оны тавдугаар сарын 17-нд хар жагсаалтад оруулсны дараа “Google” компани “Android” үйлдлийн системийнхээ шинэчилсэн хувилбарыг тус компанийн төхөөрөмжүүдэд татах эрхийг хаасан юм. Харин дараа нь АНУ-ын эрх баригчдын тавдугаар сарын 20-нд олгосон түр зөвшөөрлийн дагуу “Huawei” төхөөрөмжүүдэд ойрын 90 хоногийн хугацаанд “Android”-ын шинэчилсэн хувилбарыг татах боломжтой гэж мэдэгджээ.

Шинэ үйлдлийн систем “Harmony OS” нь “Android”-ыг давтахгүй бөгөөд “microkernel”-ийн үндсэн дээр ажилладгаас гадна компьютер, утас, ухаалаг гэр ахуйн хэрэгсэл зэрэг янз бүрийн төхөөрөмжтэй холбогдох боломжтой гэдгийг танилцуулах арга хэмжээний үеэр онцолсон байна.

“Манай бүтээгдэхүүн нь дэлхий ертөнцөд илүү их зохицлыг бий болгож, хүн бүрийн амьдралыг илүү тохь тухтай болгоно гэж найдаж байна” гэж тус корпорацын гүйцэтгэх захирал Ричард Ю танилцуулах арга хэмжээний үеэр хэлжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.