НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Мөнгө угаахтай гэмт хэрэгтэй тэмцэх талаар санал солилцлоо

ner.mn     Нийтлэгч
8 өдрийн өмнө /2019-08-09 19:11:56 GMT +8 / | 244 удаа уншсан

Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Хамтын ажиллагааны бүлгийн ээлжит хурал боллоо.

Хуралд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, техник туслалцаа, дэмжлэг үзүүлдэг олон улсын донор байгууллага, гадаадын ЭСЯ-д болон Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагын төлөөлөл оролцлоо. Тодруулбал, Монголбанк, СЗХ, Санхүүгийн мэдээллийн алба, АХБ, Дэлхийн банк, ОУВС, ЕСБХБ зэрэг олон улсын байгууллага, Австрали, АНУ, Их Британи, Япон зэрэг улсын ЭСЯ-ын төлөөлөл оролцов.

Хурлаар СЗХ, Санхүүгийн мэдээллийн албанаас Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллагын жилийн хуралд оролцох бэлтгэл ажлын талаар мэдээллээ. Мөн харилцан үнэлгээний техникийн хэрэгжилтийг сайжруулах тайлангийн явц, өмнөх хурлаас хойш хэрэгжүүлэсэн ажлаа танилцуулж, тогтолцоог хөгжүүлэх зорилгоор олон улсын байгууллага, гадаад улс орны тусламжийг хэрхэн оновчтой хэрэгжүүлэх талаар санал солилцсон талаар Монголбанкнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.