НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Дэлхийн спортын наадмаас хоёр алтан медаль хүртлээ

ner.mn     Нийтлэгч
3 сарын өмнө /2019-08-16 20:23:57 GMT +8 / | 241 удаа уншсан

68339974_1025914150912628_4415434428503818240_n.jpg

 БНХАУ-ын Ченгду хотноо зохион байгуулагдаж байгаа “Chengdu China 2019 World Police & Fire Games” буюу Онцгой болон Цагдаагийн алба хаагчдын дэлхийн спортын наадмаас ОБЕГ-ын харьяа  “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Ш.Баянмөнх 125 кг-ийн жинд алт, ОУХМ Х.Нямдорж 70 кг-ийн жинд мөн алтан медалийг хүртлээ.

 Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн МУГТ О.Насанбурмаа тэргүүтэй зургаан тамирчин оролцож байгаа бөгөөд чөлөөт бөхийн төрөлд 4 алт, 2 мөнгөн медаль хүртээд байна.

 Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Онцгой, Цагдаагийн алба хаагчдын дэлхийн спортын наадамд энэ жил 79  орны 10 мянга гаруй тамирчин, спортын 47 төрлөөр өрсөлдөж байна гэж ОБЕГ-ын харьяа  “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.