НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

УИХ-ын чуулган ирэх долоо хоногт хуралдана

ner.mn     Нийтлэгч
1 сарын өмнө /2019-08-16 20:32:08 GMT +8 / | 190 удаа уншсан


УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны ирэх долоо хоногийн хуваарь гаргалаа. Чуулганаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх юм. 

Ирэх даваа гараг буюу энэ сарын 19-нд УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана. Улмаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг болон зургаан дэд ажлын баг хуралдах юм.

Тодруулбал, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд баг, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд баг хуралдана. Мөн Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд баг, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд баг хуралдахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн, Томьёоллын ажлын дэд баг, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд баг хуралдана.

Төрийн байгуулалтын байнгын хороо мягмар гараг буюу энэ сарын 20-нд хуралдах бол, чуулганы нэгдсэн хуралдаан лхагва, пүрэв, баасан гарагт Монгол Улсны Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дугаар хэлэлцүүлгийг хийх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.