НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ШУТИС-ИЙН 2019-2020 ОНЫ ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Х.Отгон-Эрдэнэ     Нийтлэгч
18 өдрийн өмнө /2019-08-29 18:15:57 GMT +8 / | 652 удаа уншсан

 “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-т Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2019-2020 оны шинэ хичээлийн жилийн нээлт 8 дугаар сарын 28-ны өдөр ШУТИС-ийн задгай талбайд боллоо. Энэ хичээлийн жилд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн сургалтын хөтөлбөрийг 2000 гаруй оюутан залуус сонгон суралцжээ.

Нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар,  БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэг, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Бадарч, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, холбогдох удирдлагууд, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, “ABU ROBOCON 2019 ULAANBAATAR” олон улсын роботын тэмцээний Аваргаар тодорсон Хонконгийн баг тамирчид, тэмцээнд дэд байр эзэлсэн МХТС-ийн “Mongolia-I”, “Mongolia –II” багийн оюутан залуус оролцов.

Нээлтийн үйл ажиллагааны эхэнд “Оюутан цэрэг”  сургалтад амжилттай суралцаж “Онц буудагч”, “Онц сурлагатан”, “Тамирчин дайчин” цол тэмдэгтэй оюутан цэргүүд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн тугийг заллаа. Барилга, архитектурын сургуульд “Архитектур” хөтөлбөрөөр элссэн М.Чинзориг элсэгчдийг төлөөлөн үг хэлж, шинээр элсэн орсон нийт оюутнууд “Оюутны тангараг”-аа өргөж, хичээлийн жилийн анхны хонх дуугарснаар ШУТИС-ийн шинэ хичээлийн жилийн нээлт ёслол төгөлдөр боллоо.

Мөн нээлтийн ёслолын ажиллагааны үеэр ШУТИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг, Япон улсын TUGI SEISAKUSHO компани, FUJI TOSOU KOUGYO компаний тэтгэлгийг оюутнуудад олгов. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.