НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Мянган ахмад багшийн дурсамж уулзалт болов

ner.mn     Нийтлэгч
1 сарын өмнө /2019-09-30 18:17:38 GMT +8 / | 133 удаа уншсан

 

БСШУСЯ, Монголын ахмад багш нарын холбоо хамтран Монголын ахмадын өдөр, удахгүй тохиох Дэлхийн багш нарын  28 дахь, Монголын багш нарын 53 дахь баярын өдрийг тохиолдуулан ахмад багш нарын “Дурсамж уулзалт” хүндэтгэлийн ёслолыг зохион байгууллаа.

Энэ үеэр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг бүтээлч ахмад багш, “Тэргүүний ахмад багш нарын холбоо, зөвлөл”-ийн шагналыг гардуулав.

“Шилдэг бүтээлч ахмад багш”-аар Нийслэлийн Багануур дүүргийн малчин, орос хэлний багш М.Шинэжил шалгарлаа. Тэрбээр гавьяаны амралтаа авсан ч мал маллаж, олон зуун хүүхэд залууст, мал маллах, ногоо тарих зэрэг хөдөө аж ахуйн арга ухаанд сургаж байгаа нэгэн юм. Харин “Тэргүүний холбоо”-гоор МУИС-ийн ахмадын холбоо шалгарч, шагналаа гардав.

Энэ удаагийн дурсамж уулзалт нь Ардыг гэгээрүүлэх яам байгуулагдсаны 95 жилийн ой, Монголын багш нарын 7 дугаар Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх агуулгаар зохион байгуулснаараа онцлогтой.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Дурсамж уулзалт”-д оролцогчдод мэндчилгээ дэвшүүлснийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан уламжиллаа.Энэхүү ёслолд нийслэл болон бүх аймаг орон нутгийн нийт 30 мянга гаруй ахмад багш нарыг төлөөлж 1000 ахмад багш оролцов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.