НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Улсын хэмжээнд тойргоос тойрогт 4,223 сонгогч шилжжээ

ner.mn     Нийтлэгч
1 сарын өмнө /2020-06-17 19:56:57 GMT +8 / | 202 удаа уншсан

Сонгогч гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг хэлдэг. 

Тэгвэл сонгогчдын нэрийн жагсаалтад ямар хүмүүс нэмж бүртгэгдэж болдог болон сонгогчийн шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас өглөө. 

Сонгогчийн нэрсийн жагсаалтад

  • Огт бүртгэлгүй байсан
  • Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүмүүс сонгогчдын нэрийн жагсаалтад нэмэгдэж болдог байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.13-д заасны дагуу 2020 оны  зургаадугаар сарын 3-нд сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн нам, эвслийн хүсэлтийг үндэслэн

  1. МАН
  2. АН
  3. Зон олны нам
  4. ШИНЭ эвсэл
  5. Зөв хүн электорат эвсэл
  6. Хөгжлийн хөтөлбөрийн нам
  7. Монголын ногоон нам
  8. Та бидний эвсэл
  9. Ард түмнээ хайрлая нам
  10. Сахигтун үндсэн хуулийн 19 эвсэлд сонгогчийн нэрийн жагсаалтын холбогдох хэсгийг буюу өөрөөр хэлбэл өөрийн нэр, эцэг эхийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн мэдээллийг цахим хэлбэрээр нэг удаа хүргүүлсэн.

Зургаадугаар сарын 3-ны өдрөөс хойш сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор сонгогчийн нэрийн жагсаалт бас өөрчлөгддөг.

Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч шилжих талаар /УИХ-ын сонгуулийн тухай хууль /

  • 24.1. Сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчийн сонгогчийн шилжилтийг хийх, бүртгэхдээ тухайн байгууллагынх нь албан бичгийг үндэслэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэнэ.
  • 24.2. Нэр дэвшигч болон энэ хуулийн 37.3-т заасан менежер, шадар туслагч нь сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болно.
  • 24.3. Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан сонгогч санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг бүртгүүлнэ.

Дээр тодруулсан найман субъект нь зургаадугаар сарын 2-9-ний өдрийн 23:59 цаг хүртэлх хугацаанд нотлох баримтаа бүрдүүлээд шилжих боломжтой. 

Улсын хэмжээнд тойргоос тойрогт нийт 4,223 сонгогч шилжсэн. 

Үүнд,  

  • Аймагт 1,652
  • Дүүрэгт 2,571 хүн шилжсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас бүх материалыг цахимжуулж үндсэн санд оруулсан. Өөрөөр хэлбэл бид аль  ч мэдээллийг ямар ч тохиолдолд үзэж, шалгах боломжийг бүрдүүлсэн” гэдгийг хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.