НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Үрэвслийн эсрэг дааврын бэлдмэл “COVID-19” -д үр дүнтэйг тогтоожээ

ner.mn     Нийтлэгч
4 сарын өмнө /2020-06-17 20:07:56 GMT +8 / | 277 удаа уншсан

Оксфордын их сургуулийн эрдэмтэд  коронавирусний эмчилгээнд “dexamethasone” эмийг хэрэглэх нь үр дүнтэй болохыг мэдэгджээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдөр мэдээлэхдээ, уг эм нь үе мөчний өвчин, уушгины багтраа, арьсны зарим эмгэгийн үед хэрэглэдэг үрэвслийн эсрэг дааврын бэлдмэл юм.

Эрдэмтэд 2000 өвчтөнд уг эмийг хэрэглэж, эмнэл зүйн туршилт судалгаа явуулжээ. Энэхүү эмийг амьсгалын дутагдалд орсон, биеийн байдал маш хүнд өвчтөнүүдэд хэрэглэхэд нас барах эрсдэл 40-28 хувь болж буурсан байна.  Мөн хүчилтөрөгчийн хангамж шаардлагатай 25 өвчтөний нэгийг аврах боломжтой гэж дүгнэжээ. Хэрэв цар тахал дэлгэрсэн цагаас хойш уг эмийг хэрэглэсэн бол Их Британийн хувьд 5000 хүний амийг аврах боломжтой байсан ажээ.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.