НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

BI: ЗЭСИЙН ХАНШ ЦААШИД ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

ner.mn     Нийтлэгч
4 сарын өмнө /2020-06-17 20:26:31 GMT +8 / | 586 удаа уншсан

Зэсийн эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл байдлыг харвал ханш нь цаашид өсөх төлөвтэй гэж шинжээчид таамаглаж байна. Европын эдийн засаг сэргэж байгаагаас гадна АНУ-д Дональд Трампын засаг захиргаа эдийн засгаа дэмжих зорилгоор дэд бүтцийн төслүүдэд нэг их наяд ам.долларын санхүүжилт олгох санал гаргаад байгаа юм. Эдгээр нь зэсийн эрэлтийг нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Харин нөгөө талаас гол олборлогч Чилийн нийлүүлэлтэд цар тахал эрсдэл учруулж байна. Өнгөрсөн онд тус улс 5.8 сая тонн зэс үйлдвэрлэсэн бол энэ онд цар тахлын нөлөөгөөр 75-400 мянган тонноор нийлүүлэлт нь буурч магадгүй гэж “Cochilco” агентлаг таамаглажээ.

Уул уурхайн компаниуд төлөвлөгөөгөө ойр ойрхон шинэчилж байгаа ч илүү олон ажилтан “COVID-19”-оор өвчлөхийн хэрээр Үйлдвэрчний эвлэлүүд Чилийн уурхайнуудын үйл ажиллагааг хязгаарлахыг шаардаж байгаа юм. Хөрш зэргэлдээ Перутай харьцуулахад Чили улсад цар тахал идэвхэжсэн ч уул уурхайн олборлолтуудаа үргэлжлүүлсээр байна.

Хэдий тийм боловч өнгөрсөн долоо хоногт Чилийн Төрийн өмчит “Codelco”-ийн “Сhuquicamata” уурхайд “COVID-19”-өөр өвчилсөн ажилтан нас барсны дараа нөхцөл байдал илүү хурцаджээ.

Одоогоор Лондоны биржид зэсийн фьючерс ханш өсөж, дэлхийн хэмжээнд агуулахууд дахь зэсийн нөөц харьцангуй өсөлт багатай байгаа нь харагдаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.