НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ХӨСҮТ: Таван оюутан эдгэрч, эдгэрсэн хүний тоо 132 боллоо

ner.mn     Нийтлэгч
4 сарын өмнө /2020-06-19 15:05:17 GMT +8 / | 463 удаа уншсан

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээлийг хүргэж байна. 
Тэрбээр, 6-р сарын 18-ны өдөр улсын хэмжээнд 339 хүнд шинжилгээ хийснээс Алтанбулагийн боомтоор орж ирсэн 3 хүнд коронавирус илэрлээ. 
Монгол, Орос, Беларусийн ачаа тээврийн гурван жолоочоос коронавирус илэрлээ. Жолооч нарыг ХӨСҮТ-д авчирч, эмчилгээг эхлүүлж байна. Өнөөдөр таван оюутан эдгэрч эмнэлгээс гарч байна. Улсын хэмжээнд коронавирусийн халдварын 204 тохиолдол батлагдаж, 132 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.