НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

"ЛэндМН" бонд 5 тэрбумыг татан төвлөрүүлэв

ner.mn     Нийтлэгч
4 сарын өмнө /2020-06-22 18:13:03 GMT +8 / | 595 удаа уншсан

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаас гаргагч компани болох “ЛэндМН ББСБ” ХК хувьцаагаар баталгаажсан “ЛэндМН Бонд”-ыг олон нийтэд нээлттэйгээр арилжаалж, нийт 5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ.

Дээрх компани хувьцаагаар баталгаажсан 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэг жилийн хугацаатай, жилийн 17.0 хувийн хүүтэй өрийн хэрэгсэл “ЛэндМН Бонд”-ыг 6 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 19-н хүртэл олон нийтэд нээлттэйгээр арилжаалав.

Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд нийт 528 иргэн, ААН оролцож, нийт 67.424 ширхэг буюу 6,742,400,000 төгрөгийн үнийн дүн бүхий нийт 541  худалдан авах захиалга ирүүлжээ. Ингэснээр үнэт цаас гаргагчийн санал болгосон хэмжээнээс 34.8 хувиар давсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.