НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Сүүлийн таван жилд аймаг, нийслэлийн хооронд шилжих хөдөлгөөн 49%-аар буурчээ

ner.mn     Нийтлэгч
1 сарын өмнө /2020-06-22 18:16:09 GMT +8 / | 223 удаа уншсан

Танилцуулаад удаагүй байгаа Монгол Улсын хүн, орон сууцны 2020 оны тооллогоор манай улсад 3,296,866 хүн, 897,427 өрх тоологдсон. 

Тэгвэл хүн амыг суурьшлын бүсээр нь харвал 

  • 46 хувь нь Улаанбаатар хотод
  • 19 хувь нь хангайн бүсэд
  • 16 хувь нь төвийн бүсэд
  • 13 хувь нь баруун бүсэд
  • 7 хувь нь зүүн бүсэд оршин сууж байна.

Төв суурин газар уруу 1990-ээд оны эхэн үеэс эхэлсэн шилжилт сүүлийн 20 гаруй жилд үргэлжилсээр байгаа. Монгол Улсын хүн амын нягтрал 

  • 2000 онд нэг квадрат километр нутаг дэвсгэрт 1.5 хүн ногдож байсан бол 2010 онд 1.7 хүн
  • 2020 онд 2.1 болж өссөн нь хүн амын ердийн цэвэр өсөлтийн нөлөө хэмээн Үндэсний статистикийн хороо үнэлжээ. 

Зураг. Хүн амын суурьшлын ерөнхий байдал, 2020 он

Эх сурвалж: ҮСХ

Харин Улаанбаатар хотын хүн амын нягтрал

  • 2010 оноос 2020 оны хооронд 33.4% 
  • Орхон аймгийнх 28%
  • Дархан-Уул аймгийнх 17.8%-аар тус тус өссөн нь шилжих хөдөлгөөнтэй холбоотой байна.

Сүүлийн 5 жилийн шилжих хөдөлгөөн аймаг, нийслэлийн хооронд 49%, бүсүүдийн хооронд мөн 49% буурчээ.

Шилжилт хөдөлгөөнөөс үүдэн Улаанбаатар хотын хүн амын тоо өсөж, төлөвлөлтгүй суурьшил бий болсон нь юуны түрүүнд хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй. Төрөөс үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж зэрэг үйлчилгээ хэт ачааллаас болж доголдох, ялангуяа гэмт хэрэг, зөрчил нэмэгдэж, замын хөдөлгөөнд түгжрэл үүсэх зэргээр нийгмийн харилцаа, эдийн засгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга 2017 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр захирамж гаргаж, хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл зогсоосон шийдвэр гаргасан нь шилжилт хөдөлгөөн тодорхой хэмжээнд буурахад нөлөөлжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.