НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

“ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ТӨРИЙН ӨМЧИТ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУСГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
1 сарын өмнө /2020-10-23 11:41:56 GMT +8 / | 316 удаа уншсан

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалтыг үндэслэн “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хараат бус гишүүнднэр дэвшигчид Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд зааснаас гадна дараах шаардлага тавигдана:

1.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;

2.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх;

3.Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүйбайх;

4.Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүйбайх;

5.Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;

6.Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй;

7.Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх.

Жич:Хөрөнгийн зах зээл, худалдаа, хөдөө аж ахуйн салбарын талаар зохих мэдлэгтэй, 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх, санхүү, эдийн засагч, эрх зүйчмэргэжил мэргэшсэн эзэмшсэн байх.

Бүрдүүлэх материал:

1.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

2.Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг заавал наасан             байх);

3.Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил              эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);

4.Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

5.Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ,  сертификатын              хуулбар;

6.Иргэний үнэмлэхийн хуулбар;

7.Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;

                                                                  

            Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17.00 цаг хүртэл “Хөдөө аж ахуйн бирж”ХХК-ийн 202тоот өрөөнд хүлээн авна.

Анхаарах зүйлс: 

1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ тус тус гаргацтай бичнэ.

2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.

3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.

4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.

5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс холбогож дараагийн шатны үнэлгээнд хамруулна.

7.Нэмэлт мэдээллийг БЗД, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө,18A-1, MXAAXYXолбооны байр II давхар, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, Утас: 70148779, 96005380 /ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Туяа/ дугаарын утаснаас авна уу. 

 

 

 “ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН

 ДЭРГЭДЭХ НЭР ДЭВШҮҮЛЭХ ТҮР ХОРОО

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.