НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Хувцас дизайны тэнхимийн оюутнууд ҮЗЭСГЭЛЭН гаргана

ner.mn     Нийтлэгч
2 жилийн өмнө /2016-11-16 09:16:03 GMT +8 / | 1969 удаа уншсан

"MIU" дээд сургуулийн Хувцас Дизайн тэнхимийн оюутнууд энэ сарын 19-ний өдөр уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна.

Монголын Урчуудын эвлэлийн галерейд 10:00-19:00 цагт болох энэхүү үзэсгэлэн нь Hamkke-Hamt Солонгосын компанитай хамтран хийж буй анхны үзэсгэлэн болж буйгаараа онцлогтой ажээ. Энэ нь Монголд хэрэгжүүлж буй анхны төсөл бөгөөд "MIU" дээд сургуулийн хувцас дизайн тэнхимийн оюутнууд Солонгосын загвар нь хуучирсан, том хэмжээтэй хувцасны дизайныг шинэчилж  урлаад, тухайн бүтээлээ худалдаалан, олсон орлогоо Монголын өрх толгойлсон эхчүүдэд зарцуулах зорилготой ажээ.

Түүнчлэн үзэсгэлэнгийн зэрэгцээ Солонгосын  брэндүүдийн хандивласан шинэ хувцасны худалдаа явагдах ба 5000-50,000 төгрөгийн үнэтэй байх гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.