НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Лао Цзы буюу хэрэггүй зүйлсээс ухаанаа чөлөөлөх

Г.Баянжаргал     Нийтлэгч
3 жилийн өмнө /2016-11-18 11:52:14 GMT +8 / | 4972 удаа уншсан

Даоизмын чухал дүр Хятадын философич Лао Цзыгийн тухай үнэхээр бага танигджээ. Тэр МЭӨ VI зуунд Хятадын Жоу Династигийн төв шүүхэд нэхэмжлэл бүртгэгч байсан гэгддэг бөгөөд Күнзээс ахмад үеийн хүн байжээ. Энэ үнэн байх магадлалтай. Гэхдээ Лао Цзы Хомер Өрнөдийн соёлд бүхэлдээ домгийн гэмээр хүн байсантай адил байж болох юм. Зарим домогт гардагчлан Лао Цзыг ээж нь од харж байгаад бүтээсэн эсвэл бүр 990 жил амьдарсан зэрэг нь мэдээж боломжгүй.
Ямартай Лао Цзы Жоу Династигийн шүүхийн ёс суртахууны ялзрал ихэссэн учраас шүүхийн амьдарлаас залхсан гэдэг. Тиймээс тэр шүүхийн ажлаа орхиод, Хятадын эзэнт гүрний баруун хилд одос үхэр унан явдаг болжээ. Тариачны хувастай Лао Цзыгээс хилийн ажилчид цэцэн үгс бичүүлсэн нь Тао Тэ Чи нэртэй ариун бичвэр болсон аж. Үүнийг бичсэний дараа Лао Цзы хил давж, түүхээс алга болоод, аглагч болсон байх магадлалтай гэдэг. Гэхдээ бодит байдалд Тао Те Чин олон зохиогчдын удаан хугацааны туршид дамжин бичигдсэн бүтээл байх илүү магадлал бий.  Мөн Лао Цзы ба Тао Эе Чиний тухай түүхүүд Хятадын олон янзын философичдын сургуулийг 2000 жилийн турш дамжжээ.
Өнөөдөр дэлхий даяар хагас тэрбум Даоистууд байхаас ихэнх нь Хятад, Тайванд амьдардаг аж. Тэд бясалгал үйлдэж, судар уншин, лам нарын хийдэд бурхадыг шүтдэг аж. Лао Цзыг сая сая хүмүүс дээдэлдэг. Түүнчлэн Даоистууд Хятадын зүүн хэсэгт байрлах таван ариун уулын хийдэд залбирч, мөргөл хийдэг.
Даоизм Күнз, Буддизм зэрэг бусад бодлын салбаруудтай гүнзгий холбоотой. Күнзийг ихэвчлэн Лао Цзыгийн сурагч байсан гэгддэг. Үүнтэй төстэй нь Лао Цзы Хятадаас алга болоод, Энэтхэг, Непал руу явсан эсвэл Буддад багшилсан эсвэл Будда болсон гэж үнэмших хүмүүс байжээ. Күнзистүүд өнөөдөр ч гэсэн Лао Цзыг их философич гэдгээр нь хүндэтгээд зогсохгүй түүний олон сураалуудыг бас дагахыг хичээдэг.
Азийн их гурван сэтгэгч Лао Цзы, Күнз, Будда гурвын цуу амссан тухай нэг түүх байдаг. Күнз хорвоо ертөнцийг дутуу дулимаг хүмүүсээр дүүрэн гэж бодсон шигээ исгэлэн амт мэдэрсэн бол Будда хорвоо ертөнцийг зовлонгоор дүүрсэн гэж бодсон шигээ гашуун гэж мэдэрчээ. Харин Лао Цзы хорвоо ертөнцийг чихэрлэг гэж амталсан гэдэг. Лао Цзыгийн философи хорвоо ертөицийн илт зөрчлийн цаана “Дао” гэдэг нэртэй ямар нэг юмаар хөтлөгдсөн зохицлыг хардаг байж.
Тао Те Чин бол Библитэй төстэй, хэрхэн  сайн амьдралаар амьдрах тухай заавар өгч, эрдэм, аз жаргал ба зохицол буюу түүнд хүрэх зам бүхий “Дао” эсвэл “зам”-ын тухай мэтгэлцсэн байдаг. Лао Цзыгийн бичсэнээр эрдэмтэй байхын асуудал бол бид эрдэмтэй хүн байна гэдэг төвөгтэй эсвэл төрөлхийн биш гэж хардагтаа бус. Харин биднийг хамгийн сэтгэл хангалуун байлгах боломжтой энгийн замаас татгалздагт байдаг ажээ.
Даог дагахын тулд бид энэ тухай уншиж бас бодохоос цаашлан, “урсгал”, “хичээнгүй үйлдэл” гэх утгатай вү вей-ийн тухай мэдэх хэрэгтэй. Энэ нь “Дао”-ын аргыг зориудаар хүлээн авч, зохицон амьдрах тухай юм. Хачин жигтэй байж болох ч гэлээ Лао Цзыгийн сургаалууд угтаа их энгийн.
Эхлээд бид тайван байдалд илүү хугацаа зарцуулах хэрэгтэй. “Тайван байгаа ухаанд бүхий л орчлон ертөнц бууж өгдөг” Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид цагийн хуваарь, сэтгэлийн зовинол, төвөгтэй бодлуудаа хэсэгхэн зуур орхиж, хорвоо ертөнцийг зүгээр үз гэсэн үг. Бид амьдралдаа нэг газраас нөгөө рүү нь яарсаар их хугацааг өнгөрөөдөг. Тэгвэл Лао Цзы бидэнд “байгаль яардаггүй хэдий ч бүх юмаа гүйцэлдүүлсэн байдаг” гэж сануулжээ. Харин сэтгэлийн гансрал, оюуны өсөлт дэвшил, шинэ харилцаа бий болгох зэрэг тодорхой юмс намрын навчны өнгө өөрчлөгддөгтэй адил өөрийн хугацаа хуваарийн дагуу явагддаг. Бид тайван бас тэвчээртэй дээрээс нь нээлттэй байж, үнэхээр чухал юмсыг ажиглахын тулд хэрэггүй бодлоо чөлөөлөх хэрэгтэй гэдгээ санах ёстой. Энд Лао Цзы хоослох гэдгээрээ ухаанаа хэрэггүй зүйлээс чөлөөлж, цэвэрлэх тухай ярьжээ. “Өөрийгөө бүхнээс хоослож, ухаанаа тайван болго.” Лао Цзы бичсэн байдаг.
 Хэрэв бид хэтэрхий завгүй байж, сэтгэлийн зовинол эсвэл амбицандаа баригдвал хүний үзэж туулах амьдралын олон мянган мөчийг алддаг. Бид усны долгионд гэрэл яаж тусдаг, хүмүүс инээхэээрээ яаж харагддаг, салхи биднийг үсийг яаж илбэдэгт сэргэг байх хэрэгтэй. Ингэж үзсэн туулсан бүхэнд маань биднийг өөрсдийн маань доторх хэсгүүдтэй ахин холбодог аж. Өөрөөр хэлбэл бодит өөрөө өөртэйгөө харилцдаг байх. 
Бид ирээдүйд юу болох тухай сэтгэлээ зовоож их хугацааг дэмий үрж байхын оронд чин сэтгэлдээ би хэн бэ гэдгээ бодоход хугацаа зарцуулах хэрэгтэй. Тэгсэнээр бид өөрсдийн мартсан өгөөмөр сэтгэл эсвэл хөгжилтэй талаа эсвэл зүгээр л удаан алхах дуртай байснаа ахин нээх болно. Бидний эго гэдэг ихэвчлэн бидний үнэн төрхний замд саад болж байдаг бөгөөд үүнийг бид  хэтэрхий амбицлаг, хэтэрхий шүүмжлэлт дотоод имижээсээ биш гадаад хорвоо ертөнцөд мэдрэмтгий байснаараа олж мэднэ. “Бид хэн гэдгээ явуулсан цагт юу болж магад вэ, түүн шигээ болно” гэж  Лао Цзы бичжээ. Лао Цзы тэр ялангуяа бид байгалиас өөрсдийгөө олох хэрэгтэй бөгөөд тэр байгалийн янз бүрийн хэсгүүдийг хүний эрдмүүтэй харицуулсан байдаг. Байгалын хэсэг бүр бидний өөрсдийн дотроо суулгаж болох чанаруудыг санагдуулдаг аж.
Лао Цзыгийн бүтээлүүд Даоистууд бас Даоист биш хүмүүст ч гэсэн чухал байж болно. Ялангуяа орчин үеийн технологид сатаарсан, тогтмол, гэнэтийн бөгөөд ноцтой өөрчлөлтүүдэнд төвлөрсөн ертөнцөд бүр ч хэрэгтэй. Хятадын философич Лао Цзыгийн үгс бидэнд тайван байдал, нээлттэй байдлын чухлыг ойлгож, дотроо байгаа далдлагдсан чанаруудаа ахин нээхэд тус дэмтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.