НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Абдуррахман Абдуррахман: Ерөнхийлөгчийн албан тушаалаа алдана гэдэг надад юу ч биш

Г.Баянжаргал     Нийтлэгч
3 жилийн өмнө /2016-11-28 12:25:01 GMT +8 / | 2758 удаа уншсан

Индонезийн төрийг гурван жил удирдсан Абдуррахман Вахид 2009 онд 69 настайдаа зүрхний өвчний улмаас нас барсан юм. Сухартогийн 32 жилийн дарангуйллын дараа ардчилсан эрх, эрх чөлөөг ахин бүтээсэн нь Абдуррахман Вахид байв. Муслимын шинэчлэгч, оюунлаг Вахид дэлхийн хамгийн их Муслим хүн амтай үндэстний шашины бүлгэмүүд ба  либерал Исламыг дэмждэг улс төрийн хөдөлгөөнүүдэд чухал байр эзэлсэн, шашин хоорондын хамтралыг уриалсан нэгэн байжээ.
1990 оноос 2001 оны хооронд Индонезийн ерөнхийлөгчөөр ажилласан Вахид хагас хараатай, санваартан байв. Олны дунд Гүс Дүр гэж алдаршсан тэрээр этникийн цөөн болоод Индонезийн шашнаас тусдаа уламжлалыг хамгаалдаг байсан аж. Түүний оршуулганд ерөнхийлөгч асан Сусило Бамбанг Юудхоёоно хүрэлцэж ирээд “олон ургальч үзэл, мултикултурализмын эцэг” хэмээн магтаж байв. Вахид жазз, сонгодог хөгжим, тэр дундаа Бетховенд маш их дуртай, хүмүүсийг бусдын соёлтой танилцаж, Диккенс, Достоевскиг уншаарай хэмээн зоригжуулдаг байжээ. Түүний мэдлэг, хурц ухаантай нь тэнцдэг байв. 2001 онд ерөнхийлөгчийн албан тушаалаа алдсаны дараа тэр “Ерөнхийлөгчийн албан тушаал алдана гэдэг надад юу ч биш гэдгийг та нар ойлгохгүй байна. Беетховены IX Симфоны 27 ширхэг бичлэгийг алдсандаа би илүү харамсдаг” гэжээ.
Вахид Зүүн Жавагийн Жомбанг хэмээх бяцхан тосгонд төржээ. Түүний эцэг Вахид Хасим Нидерландуудын эсрэг Индонезийн тусгаар тогтнолын төлөө тэмцсэн, баатарлаг нэгэн байв. Вахидын аав 1949 онд шашины хэрэг эрхлэх яамны сайд болон томилогдсон аж. Вахилд Багдадын их сургуульд уран зохиолоор суралцаад, 1970 онд төгссөн байна. Гэртээ ирээд Индонезийн ирээдүйн ерөнхийлөгч Нийгмийн Мэдээлэл, Боловсрол ба Судалгаа ба Эдийн засгийн Хэрэг эрхлэгч яаманд, сэтгүүлч, нийгмийн тоймчоор ажиллах болов.


1984 онд Вахид  өвөө Хасим Ашаригийн байгуулсан 30 сая гишүүнтэй консерватив Муслим байгууллага “Нахдлатул Улама”-ийн даргаар сонгогдов. Вахидын үндэстний хэмжээнд үзүүлсэн том нөлөөлөл нь Нахдлатул Уламаг шинэчлэн, Реформаси хэмээх Сухартогийн дарангуйллыг эцэс болгох хөдөлгөөнийг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэнд байлаа. Сухартогийн уналтын дараах Шинэ Чуулган Вахидыг 1999 оны аравдугаар сарын 20-нд ерөнхийлөгчөөр сонгоход тэр өрсөлдөгчөө багахан хувийн зөрүүтэйгээр ялжээ.Цэргийн хяналтыг шахаж, иргэний хяналтыг бий болгох гэсэн Абдуррахман Вахид “1999 онд Зүүн Тиморд хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт хариуцлагатай” гэж НҮБ-д дуудагдсан, аюулгүй байдлын яамны эрх мэдэлтэй сайд Генерал Вирантог амжилттай унагасан юм. Өнгөлөг бөгөөд өвөрмөц Абдуррахман Вахид хэний ч таамаглалаагүй байдлаар засгийн газраа тарааж бас эвсэл байгуулдаг байв. Түүний тогтмол эмх замбараагүй гэмээр засаглал нь авилгалын хуурамч мэдүүлэг, буруушаалтаар эцэст болсон бөгөөд үүний цаана хүчтэй Сухартогийн дэмжигчид байсан гэдэг.
Абдуррахман Вахид улс төрд алдаа гаргасан гаргаагүй, ёс суртахууны зарчим дээр тулгуурласан зоригтой удирдагчийн хэд хэдэн үлгэр шижээг бий болгожээ. Тэрээр Сухартогийн дэглэмийн Хятад соёл, Марксизм, Ленинизмд тавьсан хориог цуцлан, Исламын шашиныг шүүмжилсэн зохиолч Салман Рушдигийн 1988 оны роман “Сатаны Мөрүүд”-ийг өмөөрөн үгээ хэлж байсан юм. Муслим шашинд тогтсон тодорхой зүйлсүүдтэй тэмцэхээр Вахид “Ардчилал  Исламын шашинд ганцхан хориотой биш, харин ч түүний байх ёстой элемент.  Ардчилалыг байгуулна гэдэг Исламын нэгэн зарчим” гэжээ.
Шүүмжлэгчдийнхээ өөдөөс Вахид “Намайг хангалттай Исламлаг биш гэж хэлээд байгаа хүмүүс Куран судрыг ахин дахин унших ёстой. Ислам бол хүлцэн тэвчих, нийтээрээ хамтрахыг хэлдэг.” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Вахид шашиныг гуйвуулахгүй байхыг анхааруулж байв. Дайснаар хүрээлэгдсэн Вахид сүүлийн жилдээ  ерөнхийлөгчийн албан тушаалын хяналтаа алдаж, парламент түүнийг огцруулсан байдаг. Гэхдээ тэр засгийн газартаа хэм хэмжээг тогтоож, Индонез оронд нээлттэй байдлын уур амьсгалыг бүрдүүлж, ардчиллын өсөлтөнд тус дэм болжээ. Тайван яриатай, зөөлөн араншинтай Абдуррахман Вахид  инээхийг эрүүл ухаанд чухал хэмээдэг байж. Нэгэн удаа тэр Индонезийн ерөнхийлөгчдийн тухай “Сукарно сексийн төлөө, Сухарто мөнгөний төлөө, Хабиб технологийн төлөө солиордог байсан, харин би? Би бол зүгээр л солиотой” гэж хошигножээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.