НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Жан Жак Руссо буюу юу эзэмшдэгээ мартаж, хэн гэдэгтээ төвлөрөх

Г.Баянжаргал     Нийтлэгч
3 жилийн өмнө /2017-01-13 12:49:02 GMT +8 / | 8188 удаа уншсан

Орчин үеийн амьдрал олон талаараа хүн төрөлхтөн бид шинжлэх ухаан, технологи ба эдийн засгийн тухай илүү мэдэх тусам илүү жаргалтай болно гэсэн ойлголтонд тулгуурладаг. Ялангуяа XVIII дугаар зуунд Европын нийгмүүд эдийн засаг нь илүү иж бүрэн болох тусам зэрлэг байдлаасаа хөдөлсөөр, иргэншил ба хөгжил цэцэглэлт рүү урашгилж буй эерэг тойрог замаар өөрсдийгөө харж байлаа. Яг л энэ үед боловсролтой цагчин Исаак Руссогийн хүү Жан Жак Руссо 1712 онд Женевт төржээ. Руссог төрсөнөөс ес хоногийн дараа түүний хожим харамсалтай хэмээн нэрлэсэн тохиолдол болсон нь түүний ээж төрөлтийн хүндрэлээс болон нас барсан явдал байв.  Руссог арван настай байхад аав нь хуулийн маргаанд орсноос болж гэр бүлээсээ Берн хот руу албадлагаар нүүсэн байна. Тэндээ Руссогийн аав хоёр дахь удаагаа гэрлэжээ. Үүнээс хойш Руссогийн амьдрал тогтворгүй болж, ганцаардлаар дүүрч, өсвөр насандаа ч тэр, насанд хүрсэн хойноо ч тэр Руссо хааяа хайр, сайшаал хайсандаа, хааяа хавчлага дарамтнаас зугатах гэсэндээ нэг газраас нөгөө рүү тогтмол нүүдэг байж.
Залуу Руссо эд материалыг эсэргүүцдэг, эрүүл саруул, төрөлх Женева хотоосоо огт өөр, баян тансаг, элбэг дэлбэг, хувьсгалын өмнөх нэгэн хотыг үзсэн нь Парис хот байлаа. Энэ үед түүний амьдралд гол хэд хэдэн үйл явдал тохисон байдаг. Тэдгээрийн нэг нь Руссо 1749 онд Меркур дэ Франс  сонинд урлаг, шинжлэх ухааны дэвшлүүд “моралийн цэвэршил”-д тус нэмэр болсон тухай эссэ бичих зарлалыг уншсан аж. “Академи дө Дижон”-ы тавьсан тэр зарлалыг унштал Руссогийн дотор ямар нэгэн юм сэрэх шиг болжээ. Түүнд иргэншил ба хөгжил дэвшил хүмүүсийг сайн болгоогүй, харин ч тэдний моральд аймшигтай нөлөө үзүүлсэн гэж анх удаа бодогдсон байна. Энэ бодлоо Руссо алдарт “Урлаг ба мэдлэгийн Салбаруудын тухай дискурс” хэмээх бүтээлийн гол тезис болгосон бөгөөд сонины тэмцээнд нэгдүгээр байрыг эзэлжээ. Эссэндээ Руссо орчин үеийн нийгмийн тухай Соён гэгээрлийн үеийн философийн бодлуудыг сорьсон шүүмж бичжээ. Руссогийн дэвшүүлсэн маргаан энгийн байв. Хувь хүмүүс нэгэн цагт сайн бөгөөд жаргалтай байсан, гэтэл хүн нийгмийн өмнөх байдлаасаа гарч ирэхдээ муу муухайд баригдсан. Руссо дэлхийн түүхийг зөвхөн зэрлэгээс Европийн том хотууд руу дэвшсэн гэдгээр зурагласангүй. Харин баян тансаг байгаагүй ч гэлээ, хэрэгцээгээ сонгох боломжтой байснаар зураглажээ. Өөрөөр хэлбэл технологийн өмнөх үед буюу эрэгтэй, эмэгтэй хүмүүс ойр амьдардаг, сонин уншдаггүй, явах дэлгүүргүй байсан тэр үед философич маань хүмүүс өөрсдийн ухааныг илүү амархан ойлгодог байсан гэж тайлбарласан байна. Тиймээс сэтгэл ханамжтай амьдралын чухал шинжүүд буюу гэр бүлийн хайр, байгалийг хайрлах, орчлон ертөнцийн сайхныг гайхах, бусад хүмүүсийг бас энгийн зугаа цэнгэлийг сонирхдог байснаар тэр үеийг зурагласан байдаг. Руссогийн хувьд энэ үед хүмүүс бусдыг тэдний зовлон зүдгүүрийг өрөвддөг байсан ёс суртахуунлаг үе байсан бөгөөд чухам энэ үеэс эхлэн орчин үеийн арилжааны иргэншил биднийг атаархал, бүх юмаар ханасан хорвоог хөөцөлдөж бас түүн дотроо зүдэрдэг болжээ.
Руссо өөрийнхөө дүгнэлтийг маргаан дагуулна гэдгийг сайн ухаарч, бичсэн тезисийх нь эсрэг хүмүүс орилолдохыг хүлээж байсан ба түүний “Урлаг ба мэдлэгийн Салбаруудын тухай дискурс” номонд хүмүүс янз бүрийн хариу үзүүлж, Русо ч нэр хүндтэй болсон юм. 
Иргэншлийн юу нь хүнийг ийм ялзарсан бөгөөд моральгүй болгосон гэж Руссо бодсон бэ? гэвэл  иргэншил өөд хөсдлөх явцад “өөрийгөө хайрлах”-ийн хиймэл дээрээс нь бардамнал, хардалт, баярхалд төвлөрсөн нэгэн төрөл хүний дотор сэргэсэн аж. Руссо өөрийгөө хайрлах хайрын ийм төрөл хүмүүс илүү том газар нутаг, хотууд руу нүүсний үр дагавараас гарч ирсэн гэжээ. Иргэншсэн хүмүүс юу хүсдэгээ бас сэтгэл нь ямар байгаа тухайгаа бодохоо больж, бусдыг айлган, статус ба мөнгөний төлөө ширүүн өрсөлддөг болжээ. Руссогийн дурдсанчлан, эртний хүн өөрийгөө бусадтай харьцуулдаг байгаагүй. Учир нь түүнд өөрөө өөртөө төвлөрөх буюу гол зорилго нь амь гарах л байсан. Руссогийн бичсэнийг орчин үеийн эсрэг дайсагнасан зохиолчийн утгагүй яриа гэж бодож байвал түүний дэвшүүлсэн маргааныг Индианчуудын хувь заяаг цогцлоосон гарцаагүй үнэн батлана. Индиан нийгмийн тухай XVI дугаар зууны мэдүүлэг тэднийг материалын хувьд энгийн гэхдээ сэтгэл ханамжтай гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл тэдний жижигхэн нийгэмд хүмүүс ойрхон харилцаатай, тэнцүү эрхтэй, сүсэг бишрэлтэй, зугаатай бөгөөд тулаанч байж. Санхүүгийн хувьд тэд эргэлзээгүй ухралттай байв. Тэд жимс түүх, зэрлэг амьтан агнах, майханд амьдрах, нэг гутал, нөмрөгөө өмсөх гэх мэтчилэн эзэмшил багатай байлаа. Овогийн удирдагч хүртэл ганц, хоёр зэвсэг, савнаас илүүг эзэмшдэггүй атлаа тэр бүх энгийн юман дотроо гайхмаар сэтгэл ханамжтай байжээ. Харамсалтай нь анхны Европчууд ирсэнээс хойш хэдэн жилийн дотор Индианчуудын нийгэм Европын технологи, тансаглалтай харилцаснаар хувьсаж, байгалийг ойлгох эсвэл цэцэн мэргэн байх гэдэг чухал байхаа больж, хэн ямар зэвсэг, эрдэнэс, архи эзэмшдэг нь илүү ач холбогдолтой болсон байна. Ингээд Индианууд ээмэг бөгж, Венец шилээр хийсэн хүзүүний зүүлт буу, архи, данх, толь гээд эд зүйлийн араас хөөцөлдөх болжээ. Энэ шинэ шунал, эрмэлзэл тохиолдлоор үүсээгүй. Харин Европын худалдаачид албаар Индианчуудад шунал суулгах гэж оролдон, Европын зах зээлд эрэлттэй  амьтны арьс агнуулах сэдлийг өгдөг байж. Гунигтай нь, Индианчуудын шинэ хөрөнгө тэднийг улам жаргалтай болгосонгүй. 1739, 1759 оны хооронд Чероки омгийн хоёр мянган дайчин Европын зах зээлийн эрэлтэнд нийлүүлэхээр хагас сая буга агнажээ. Дээрээс нь Индиануудын дунд амиа хорлолт, архидалт ихсэн, жижиг нийгмүүд фракц болон хуваагдсаар байлаа. Үүнтэй адил эд хөрөнгө тансаглал дунд бялхан биднийх шиг өнөө үед Руссогийн бүтээлийн цуурайнууд тархсаар. Тэр биднийг атаархал, өрсөлдөөнөө хаян, өөрсдийн үнэ цэнээ таньж мэдэхэхийн тулд өөртөө төвлөрөөрэй гэж зоригжуулсан байдаг. Үүний тулд бид өөрсдийгөө бусадтай харьцуулахаа болих хэрэгтэй гэж Руссо хэлжээ. Хэдий хэцүү ч гэлээ Руссо үүнийг боломжгүй биш гэдэгтээ итгэлтэй байв. Францийн алдарт философич Жан Жак Руссо 1778 онд 66 настайдаа Парисын гадна алхаж явааднас баржээ. Тэр амьдралынхаа сүүлийн жилүүдэд философийн од болж, эхнэртэйгээ амьдран өнгөрөөсөн байна. Руссогийн шарил одоо Парисын Пантеонд байдаг бөгөөд Женевчүүд түүнийг хотынхоо алдарт хүү хэмээн шагшдаг аж. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.