НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Евразийн эдийн засгийн холбоонд “Чөлөөт худалдааны хэлэлцээр” байгуулах хүсэлт тавив

ner.mn     Нийтлэгч
8 сарын өмнө /2017-02-03 10:45:40 GMT +8 / | 1069 удаа уншсан

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын урилгаар Евразийн эдийн засгийн комиссын интеграцчлал, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн гишүүн бөгөөд сайд Т.Д.Валовая Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Энэхүү айлчлалаар “Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн II хуралдааны Протокол” болон “Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комиссын хамтын ажиллагааны ажлын хэсгийн 2017-2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурлаа. Мөн үеэр Монгол улс болон ЕАЭЗХ-ны хооронд “Чөлөөт худалдааны хэлэлцээр” байгуулах хүсэлтэй байгаагаа Монголын тал илэрхийлж, хамтарсан судалгааны үйл ажиллагааг ойрын үед эхлүүлэх  санал тавьсан. “Чөлөөт худалдааны хэлэлцээр” байгуулах нь Монгол улс болон тус холбооны гишүүн орнуудын хоорондын худалдаан дахь тариф болон тарифын бус хориг саадыг арилгах замаар монголын уламжлалт экспортын бараа, бүтээгдэхүүнийг тус холбооны зах зээлд гаргах, худалдаа, үйлчилгээний хэмжээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах ач холбогдолтой.

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагаа 2015 онд Санамж бичиг байгуулснаар эхэлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 88 дугаар тогтоолын дагуу Монгол Улс, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн Монголын талыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил даргалж байна.

Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн Комисс хоорондын Хамтын ажиллагааны ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотноо, хоёрдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сард Москва хотноо тус тус амжилттай зохион байгуулагдаад байна.

Эдгээр хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаанд тулгарч буй тариф болон тарифын бус хориг саадыг бууруулах, худалдааны бодлогыг харилцан уялдуулах, төрийн болон бизнесийн  байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мал эмнэлэг, ургамал хорио цээр болон техникийн зохицуулалтын уялдаа холбоог хангах, монголын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг ЕАЭЗХ-ны гишүүн улсад зохион байгуулах зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна.

Өнөөдөр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын урилгаар Евразийн эдийн засгийн комиссын интеграцчлал, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн гишүүн бөгөөд сайд Т.Д.Валовая Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.