НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Колин Энгл Робот бол нийгмийн том асуудлыг шийдвэрлэхэд ашигладаг технологи байх хэрэгтэй

Г.Баянжаргал     Нийтлэгч
3 жилийн өмнө /2017-02-03 11:18:29 GMT +8 / | 4555 удаа уншсан

Дэлхийн роботийн шилдэг компаниудад багтдаг Америкийн “iRobot” компанийн үүсгэн байгуулагч Колин Энгл “Роботыг нийгмийн том асуудлыг шийдвэрлэхэд ашиглах ёстой, уран зөгнөлт кинонд гардаг шиг роботууд дэлхийг эзлэнэ гэдэгт итгэдэггүй” зэрэг сэдвээр дараах ярилцлагыг өгчээ. Өдгөө 10 саяас илүүтэй борлогдоод байгаа тоос сорогч Рүүмба, цэргийн Пакбот зэрэг роботыг үйлдвэрлэгч тус компани 1990 онд байгуулагдсан юм.

-Гүүглийн өөрийгөө жолоодогч машины төслийн тухай та юу гэж боддог вэ? Та тэднийг энэ салбартаа тэднийг том өрсөлдөгч болно гэж боддог уу?
-Ларри Пейж өөрөө роботонд их дуртай хүн. Би түүнийг мэднэ. Түүнд манай Рүүмбагаас ч бий. Ларригийн хуриманд бас Америкийн өөрийгөө жолоодогч машины уралдаан “ДАПРА Гранд Чалленж”-д  хамт очиж байсан. Тэр сэтгэл хөдлөлтэй бөгөөд алсын хараатай боддог. Алсын хараатай боддог хүн асар их хөрөнгөтэй байвал сэтгэл хөдөлгөм сонирхолтой зүйлсийг тохиож чаддаг юм. Гэхдээ Гүүглийн хувьд “Гудамж Харах” технологио ажлуулахын тулд робот машин хийх хэрэгтэй байсан уу? гэвэл огтхон ч үгүй.
-Ингэхэд хүмүүс ихэнхдээ роботыг аймаар эд гэж эргэлзээд байдаг даа. Энэ тухай та юу гэж боддог вэ?
-Хүмүүс надаас  роботууд дэлхийг эзлэхээс сэтгэл чинь зовнидог уу гэж асуухаар нь огтхон ч үгүй гэж хариулдаг. Хүн роботыг аваад, технологийг нь мэдрээд, өөрийнхөө биенд нийлүүлэх бол  илүү тохиолдох боломжтой зүйл. Бид  хүний гэрлийн мэдрэмжийг нь сэргээдэг нүдний нейрон имплант, сонсголгүй хүнд зориулсан дун яст имплантыг аль хэдийнээ хийсэн шүү дээ. Хүн “AR” хараа ( програмын тусламжтай бүтээгдсэн аливаа графикыг бодит байдалтай хослуулсан хагас бодит орчин)-тай болохын тулд  нүдний алимаа орлуулах мэс засал хийлгэвэл юу тохиох вэ? Төгс сайн нүдээ тийм хараатай болохын тулд өгөх үү? Өнөөөдөр бол үгүй. Гэхдээ 20 жилийн дараа магадлалтай. Ингэснээрээ хүн эзэмших үү, эзэмшихгүй юу гэдгийн хооронд моралын тухай жинхэнэ асуултууд тавигдаж буй юм. Ямартай ч ийм ахиц дэвшилтүүд бол хүний түвшиний оюунлаг робот хийхээс амархан.
-Бид оюуны хувьд хүнтэй өрсөлдөж чадах робот бүтээх үү? Рей Курцвейл хиймэл оюун хүн төрөлхтөнийг асар ихээр өөрчилж, технологийн хөгжлийг улам хурдасгана гэж хэлсэн нь зөв үү?
-Рей Курцвайл цаг хугацааны хувьд алдсан. Роботын салбарт юу ч хурдацтай хөдлөөгүй. Бид яахав шинэ тоглогчид гарч ирж буй хурдыг харж байна. Гэхдээ шаардлагатай түвшний иж бүрдлийг харах юм бол гайхмаар удаан л даа. 10 жил бол зүрхний цохилт. iRobot 20 жилийн турш хөлсөө шавхан ажиллаж байгаа. Хэрэв та намайг анх ажиллаж байхад Рүүмбаг хийхийн тулд хэр удах вэ гэж асуусан бол би одоогоос 12 жил гэж биш дараа жил гэж хариулах байсан.
-Андройд үйлчлүүлэгчдийн тухай уран зөгнөлт төсөөллийн тухайд? C3PO биднийг ирээдүйд хүлээж байгаа юу?
-Бид хүн шиг андройдуудтай болохгүй. Энэ сонирхолтой л доо. Роботыг хүн шиг харагдуулах гэж оролдох тусам роботыг улам л үзлийн болгочоод байдаг. Маш үзэсгэлэнтэй роботоос үзлийн робот хийхэд ядаад байх юмгүй. Бид Рүүмбаг хийж байхдаа  нүүргүй байхаар шийдэж байлаа. Хүмүүс Рүүмбаг эгдүүтэй гэж бодуулахын оронд түүнд илүү индустриал нүүр өгөөд, хүмүүсийг нухацтай хүлээн аваасай гэж хүссэн. Хүмүүс яахав Рүүмбагаа хувьчилж, хэрэглэгчдийн 80 хувь роботондоо нэр өгсөн байсан. Бид хүмүүсийг тэгээрэй гэж лав уриалаагүй. Ийм юмыг хийх гэж бид оролдох ч хэрэггүй. Тэгснээс роботоо ашигтай бас хөдөлгөөнтэй байлгах л хэрэгтэй. Рүүмбад робот байхаа больж, гэр бүлийн нэг хэсэг болж эхлэх мөч гэж байх болно. Бид гэрийн робот бүтээнэ. Гэхдээ тэрийгээ алхдаг болгохгүй. Хөл бол хүндрэлтэй, найдлагагүй бас үнэтэй. Роботууд зүгээр л хийх ёстой юмаа хийдэг функцтай байхаар загварлагдаж бас харагдах болно. Хүмүүс харин тэднийг нэрлэдгээрээ нэрлэж, холбогддогоороо холбогдоно.
-Цахим орчинд Рүүмбаг хакерддаг бүлгүүд гэж байдаг. Энэ тухай?
-Бид бол инженерүүдийн байгуулсан компани. Рүүмбаг хакерддаг гэдэгтээ нэлээн дуртай байгаа. Хүмүүс роботуудыг харин ч хакердах ёстой. Рүүмбагийн хэрэгслээр мөнгө хийдэг бүхэл бүтэн салбар хүртэл ч байна. Үүнийг цаг ирэх тусам томроосой гэж би хүсдэг юм. Хүмүүс роботуудын тухай сурч бас сэтгэл нь догдолдог болсон байна. Рүүмба бол робот судалгаа хийгэд зориулсан найдвартай, бат бөх бөгөөд гайгүй үнэтэй эд.
-Рүүмба, Скүүба нар шиг роботуудад зориулсан аппликейшин хийхээр төлөвлөж байгаа ву?
-Роботын үйлдлийн системийг хоёр хуваах гэж байгаа. Мобайл салбар роботийн салбараас илүү хурдтай бас илүү том байна. Гүүгл, Аппл хоёр харилцаа, хоолой танигч, график дүрслэл, мэдрэгч дэлгэцийн хүрээнд софтвейр платформууд их зохион бүтээсэн. Энэ бол роботын салбарт нэмэртэй ч хангалттай биш. Утас эвдэрвэл сүртэй юм юу ч болохгүй. Гэхдээ Рүүмбагаас том робот эвдэрвэл шатаар буулгахыг хүсэхгүй биз дээ. Роботын цөмд найдвартай, аюулгүй програм байх ёстой. Анхааралтай загварчлагдсан, аюулгүй, дэгжин хэрэглэгчийн интерфейс ба роботын цөм үйлдлийн систем хоёрын дунд зааг байх болно. Цаг ирэх тусам роботууд илүү нарийн үйлдлийн системүүдтэй болж, бусад системүүдтэй холбогддог болох болно. Мэдээж робот тоос сорогчийн ажлаа сайн хийдэг байхаасаа өмнө сайн ажилладаг болох хэрэгтэй. Нэг л өдөр би үйлчлэгч роботоор зохион байгуулалтанд ордог роботуудыг харах болно. Үйлчлэгч роботтой би ярилцаж, тэр робот бусад роботтой ярилцана. Тэр үед хүмүүс гол роботоос хүний маш олон  интераквив шинжүүдийг харна. 
-Та роботон тоглоомын тухай нэлээд шүүмжлэлттэй байсан даа. Яагаад тэр вэ?
-Би өөрөө төхөөрөмжинд дуртай, түүнийгээ турших дуртай хүн. Олон арван жилийн гэртээ ухаалаг гэрийн технологитой ч байсаар ирсэн. Миний хамгийн их дуртай зүйл бол робот гэдэг практикт дөхсөн бас хүнд ашигтай байх хэрэгтэй. Харин софтвейр бол тэгэж чадахгүй. Робот бол нухацтай загвар бас капитал хөрөнгө оруулалт. Робот гэдэг зорилгоо гүйцэлдүүлж, биеийн хүчний хэрэгцээг хангадаг байх хэрэгтэй. Роботон видео тоглоом тэгэж чадахгүй. Нисдэг робот хүнд юу өгөх юм бэ? Жирийн робот хүртэл шинэ цэнэглэгч шаардлагатай болохоос өмнө 10 минут л нисдэг. Ер нь бол робот лазераар галлаж, юм дэлбэлж чадахгүй биз дээ. Видео тоглоомын хажууд роботон тоглоом бол бэрхшээлтэй. Робот бол нийгмийн том асуудлыг шийдвэрлэхэд ашигладаг технологи байх хэрэгтэй. Тэсрэх бөмбөг дэлбэрсний дараа аюулгүй бүс рүү орж чаддаг эсвэл эрчим хүчний хямралаа роботоор шийдвэрлгээе л дээ! Тэрнээс илүү тоглоом бүтээж яах юм бэ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.