НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ДӨРВӨН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫГ 90 ХУВЬ ХӨНГӨЛНӨ

ner.mn     Нийтлэгч
8 сарын өмнө /2017-02-03 11:50:16 GMT +8 / | 859 удаа уншсан

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ пүрэв гарагт баталлаа. Ингэснээр хүнсний үйлдвэрлэл, хувцас, нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материал болон газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэхээр болж байна. Өөрөөр хэлбэл эдгээр дөрвөн салбарт үйл ажиллагаа явуулдаг, албан татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй албан татвар төлөгчийн зөвхөн тухайн салбарын үйл ажиллагааны орлогод ногдох албан татварын 90 хувийн хөнгөлөлт үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл татварын хувь хэмжээ 10-аас нэг хувь болж байна. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн явцад татварын хөнгөлөлтөд хамрагдах салбарын тоог нэмэгдүүлэхээр тусгасан байсан. Гэхдээ төсөв алдагдалтай байгаа энэ үед энэ хуулийн төслийг Засгийн газраас анх өргөн мэдүүлсэн хувилбараар хэлэлцэх нь зүйтэй гэсэн горимын санал төсвийн Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдэж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар мөн дэмжлээ.

Зарим салбарын ААН-ийн татварыг хөнгөлөх хууль батлагдсан өдрөөсөө эхлэн хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл татварын хөнгөлөлтийг 2021 оны нэгдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд үзүүлэх юм. Энэ хөнгөлөлт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгжид хамаарна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.