НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Сергей Лавров: Америкаас Оросын хотууд ХАЛДЛАГАД өртөнө гэж анхааруулсан

Г.Баянжаргал     Нийтлэгч
3 жилийн өмнө /2017-02-17 13:22:30 GMT +8 / | 4678 удаа уншсан

Оросын гадаад хэргийн сайд, дипломатч, улстөрч Сергей Лавров "BBC NEWS"-ийн Стифен Шакуртай өнгөрсөн оны есдүгээр сард ийн ярилцжээ. Оросын улс төрд нэр хүндтэй, хүчирхэг нэгэн Сергей Лавров 1950 оны тавдугаар сарын 21-нд төрсөн бөгөөд Москвагийн Олон Улсын Харилцааны Төрийн Инситутыг төгсөж, Зөвлөлтийн үед Шри Ланканд ажиллан карьераа эхэлж байжээ. Нэмж хэлэхэд "BBC News"-ийн Стифен Шакур өдөөн хатгасан шинжтэй, ярилцагчийнхаа хариултыг асуултуудтайгаа нийцүүлэх гэсэн тактик барьдагаараа зартай сэтгүүлч юм.

-"BBC World News"-д хүрэлцэн ирсэнд баярлалаа. Ярилцлагаа би Сирийн Алеппод болж байгаа нөхцөл байдлаар эхлүүлье гэж бодож байна. Бид аймшигтай дэлбэрэлтүүд болж байгааг бас танай цэргийн онгоцууд Сирийн цэргүүдтэй хамтарч байгааг харлаа. НҮБ-ын Тусгай Төлөөлөгч дайны гэмт хэрэг үйлдсэн нотолгоо байгаа гэж хэлсэн. Та нар яагаад ийм юм хийгээд байгаа юм бэ?
-Юу тохиолдоод байгааг ойлгохын тулд, түүхийн эхлэл рүү буцъя. Ерөнхийлөгч Путин ерөнхийлөгч Ассадын хүсэлтээр Сирийн террористуудтай тэмцэхэд туслах агаарын хүчээ явуулснаас хойш өнөөдөр яг нэг жил болж байна. Анхнаасаа бид Америк тэргүүтэй эвсэлд ажиллагаануудаа авцалдаа, зохицуулалттай эхлүүлж, Америйн эвслүүдэд Сирийн эсэргүүцэгч талыхныг Аль Нусрагаас салгах санал тавьж байлаа. Өөрийн чинь мэдэж байгаагаар Америк зөвхөн зөрчлийг сааруулахад л бэлэн байсан. Америк биднийг Олон улсын Сирийг дэмжих бүлэглэлийг байгуулах хүртэл хэдэн сар болсны дараа л Аль Нусрагаас эсэргүүцэгчдийг салгахыг нэгдүгээрт тавина гэж амласан. Олон удаагийн амлалт бас үүрэг хариуцлагын дараа Америк одоо хүртэл үүнийгээ биелүүлэх чадваргүй эсвэл хүсэлгүй байна. Алеппогийн тухайд энэ жилийн VIII сард Аль Нусрагийн 50 хувь нь баруун өмнөд хэсэгт очиж, 1.5 сая хүмүүсийн хангамж авах хамгийн боломжтой бас амархан замд саад хийсэн гэдгийг хэлэх байна. Тэнд хэн ч шуугиж, солиотой юмаа яриагүй. Миний л ойлгож буйгаар барууны хүмүүс шоуг зохион байгуулж, энэ бүхнийг босогчдын гарт орсон Алеппо хотын оршил гэж бодсон байх. Одоо нөхцөл байдал өөрчлөгдөж, хүмүүс шуугиж байгааг сонсдог болсон байна.
-Сайд аа, таны хэлж байгааг би ойлгож байна. Гэхдээ танаас яг болж байгаа үйл явдлын тухай асуух хэрэгтэй байна. Бид видео бичлэгнээс энгийн иргэд танай Оросын хийсэн бөмбөгт өртөж байгааг харсан. Эмч нар ч бидэнд нас барсан хүмүүсийг тоог хэлсэн. Яагаад Орос энгийн иргэд нас бараад байгааг мэдсээр байж энэ бүхнээ үргэлжлүүлээд байгаа юм бэ?
-Таны хэлэх гээд байгааг би ойлгож байна. Бид энгийн иргэдийг өртүүлэхгүй байх урьдчилсан арга хэмжээг бүх боломжоороо авч байгаа. Хэрэв энгийн иргэд өртөж байгаа гэвэл, бид үнэхээр харамсаж байна. Гэхдээ тэр бүх буруушаалт бүрийг нэг нэгэнгүй мөрдөж, шалгах хэрэгтэй. Одоогийн байдлаар IX сарын 19-нд гэхэд тусламжийн хүн рүү халдсаныг бидэнд өдөөн хатгалга гэж үнэмших хангалттай шалтгаанууд бий.
-Гэхдээ Алеппод танай хүч юу хийж байсныг харуул гэвэл би харуулж болно. Танай талаас фосфорын зэр зэвсэг хэрэглэж байгааг ч бид нотолгоотой харсан шүү дээ. Фосфорын энэ зэвсэг олон улсын зэр зэвсэгийн тухай хуулийг зөрчсөн Оросын зэвсэг биз дээ.
-Тэгэхээр, бид НҮБ-аар хориглосон ямар ч зэвсэг хэрэглээгүй гэдгийг би баттай хэлж чадна. Алеппод болоод байгаа нөхцөл байдлын тухай Америк ба түүний эвслүүд босогчдыг Аль Нусрагаас бас Аль Нусратай нийлсэн террорист бүлэглүүдийг салгаж чадахгүй бас салгахаас татгалзаж байгаад асуудал байна. Салгахын оронд бид илүү олон бүлэглэлүүд Нусратай эвсэж, Нусрад биднийг цохилт өгөх бүрд та нар ингэх ёсгүй, Нусрагийн байр суурь дотор сайн хүмүүс байгаа гэж хэлнэ. Тэгээд ийм буруу тойрог үүсч байгаа юм. Асуудлыг шийдвэрлэхийг хүсч байгаа хүмүүс босогчдыг гарахаас нааш террористуудтай тулалдаж чадахгүй. Гэхдээ анхнаасаа Сирид байгаа Америкийн ажиллагаа Исламын улс бүлэглэлд дурамжхан цохилт өгсөнөөр эхэлсэн. Тэгээд биднийг ажиллагаагаа эхэлснээс хойш Америк жинхэнэ цохилт өгөхөөр шийдсэн. Америк Нусрагийханд хэзээ ч гар хүрээгүй. Би Жон Керритэй ярилцах бүртээ энэ асуудлыг хөнддөг. Бид бараг өдөр бүр ярилцдаг. Миний ойлгож байгаагаар өнөөдөр Вашингтоны хүсэлтийн дагуу ахин ярилцана. Жон Керри Оросыг бас Ассадыг ажиллагаагаа зогсоосон цагт салж эхэлнэ, эсвэл салах тухай бодно гэсэн. Ямартай ч, бид олон удаа завсарлага авсан, энэ жил НҮБ-ын хүсэлтээр олон хүмүүнлэгийн засварлага авлаа. Энэ завсарлага бүрийг Нусра хилийн цаанаас илүү олон гишүүн, илүү зэр зэвсэг авахад ашигласан. Хүмүүнлэгийн зүйлс бол маш чухал. Бид Сирийн засгийн газартай хамтран НҮБ Алеппод хүмүүнлэгийн эд бараа хүргэхэд туслах бүхнээ хийж байна. Зүүн Алеппод байгаа Нусрагийн хүмүүс зэвсэггүй болоод, хангамж авах хүртлээ тусламжаас  татгалзаад байгаа юм.
-Та Америктай харилцаатай байгаа тухай ярилаа. Та өнгөрсөн 12 цагийн турш Вашигтоноос маш энгийн мессеж өгсөн гэдгийг надаас сайн мэдэж байгаа. Алеппод та нар яг одоо бөмбөгдөлтөө зогсоохгүй гэвэл бүх дипломат харилцаа, бүх цэргийн координатаа эцэслэж, “өөр сонголтууд руу” хандаж эхэлнэ гэлээ. Тэгвэл танайх бөмбөгдөлтөө зогсооход бэлэн үү?
-Тэгвэл Америк бидэнд Орос нисэх онгоцууд, цэргүүдээ алдаж, Оросын хотууд халдлаганд өртөнө шүү гэж хэлсэн л дээ. Хүлээж авамгүй заналхийлэл байсан. Магад энэ хүссэн хүмүүс эхлүүлж чаддаг гэсэн дохио байх. Энэ бол хүлээн авмааргүй бас харамсалтай гэж би хэлнэ. Таны яриад байгаа хамтралын тухайд зөрчлийг сааруулахаас өөр ямар ч хамтрал Америк, Оросын хооронд байгаагүй. Бид юу хийсэн бэ гэвэл өнгөрсөн III сард эхлүүлсэн бичиг баримтныхаа тухай ярилцаж бас хэлэлцээр хийсэн. Үүнийгээ Америкууд нийтэд зарлахыг хүсээгүй. Тэгэх бүртээ тэд “Тэгэхээр, өөр нэг хэсэгт нь хэлэлцээрээ хийсний дараа нийтэд зарлана аа” л гэж хэлсэн. Дараа нь VII сард Жон Керри Москвад ирээд, маш чухал бичиг баримтуудаа эцэслэсэн. Ямартай ч энэ бичиг баримтууд америкууд арай гайгүй гэсэн эсэргүүцэгчдийг Нусрагаас салгах амлалтаар эхэлсэн. Гэхдээ Америк үүнийг хийгээгүй бас бичиг баримтуудаа нийтэд зарлахаас ичсэн. Эцэстээ IX сарын 9-нд бид таван багц бичиг баримтуудаа эцэслэж, хэрэгжүүлэх цаг нь боллоо гэж шийдсэн. IX сарын 12-нд гал зогсоох өдөр болсон. Сирийн засгийн газар хүчээ буцаан татсан. Босогчид бас тэгэх ёстой байсан атлаа тэгсэнгүй. Оронд нь буцаад явж байгаа Сирийн хүч рүү дайрсан. Орос-Америкийн хийсэн хэлэлцээрээр Сирийн засгийн газар Алеппогийн Кастеллогийн замд хяналтын цэгээ байрлуулсан. Босогчийн талаас бас байрлуулах ёстой байлаа. Бас л тэгсэнгүй. Одоо Кастеллогийн замыг ашиглан хүмүүнлэгийн тусламжийн хүмүүс рүү галлахаар заналхийлж байгаа учраас ашиглаж болохоо байсан.
-Та Америкууд Сирийн цэргийн постыг нураасан гэж хэлсэн байсан. Таны зөв. Нотолгоо тодорхой байна. Америкууд алдаа байсан гэдгээ хэлж, энэ ослоос болж амиа алдсан хүмүүст уучлал гуйсан. Олон улсын ажиглагчдын адил Америк бас НҮБ-ын албаныхан та нарыг тусламжийн ажилтнуудад агаарын цохилт өгсөн гэж буруутгасан. Харин та үүнийг үйлдсэн гэдгээ огт хүлээн зөвшөөрсөнгүй. Одоо танд уучлал гуйх боломж олдож байна.
-Таны хэлж байгаа шиг тэр нь үнэхээр Оросын цэргийн ажиллагаа юм бол нотолгоогоо надад харуул л даа. Би НҮБ бидний шаардлагыг үл тоож, мөрдлөг явуулсанаа зарласан. Тиймээс бид мөрдлөг хэр явж байгааг маш няхуур харж байх болно. Танд нэг юм хэлье. Үүнийг НҮБ ч сайн мэдэж байгаа. Тусламж явуулна гэдэг дээр санал нийлэхэд зүүн Алеппогийн босогчид НҮБ-д тусламж явуулах ёсгүй яагаад гэвэл засгийн газраас халдлага хийнэ гэсэн мэдээлэл байна гэж хэлсэн. НҮБ тийм ноцтой анхааруулга авсан атлаа “Хэн бидэн рүү дайрах хамаагүй-бид тусламжаа явуулдагаараа явуулна” гэсэн. Юу тохиолдсоныг ойлгохын тулд VIII сард Жон Керри бид хоёр Женевт уулзалт хийснээ хэлье. Яг тэр өдөр хүмүүнлэгийн тусламж Туркээр дамжаад зүүн Алеппод Кастеллогийн замд хүрэхэд бэлэн болоод байна гэдгийг НҮБ-ын Стаффан дэ Мистура зарласан. Тэгтэл Жон Керри “Хэдүүлээ яагаад энэ уулзалтаа зарлаж болохгүй гэж? Орос, АНУ хоёр уулзаж байгаа мөчид симболлог үйл явдал болно биз дээ” гэсэн. Тэр өдрөө, тусламж замдаа гарахаас өмнө Алеппогийн босогчид тусламжанд цохилт өгнө, Кастеллогийн Замаар явахыг зөвшөөрөхгүй гэдгээ хэллээ. НҮБ түр зогсоод “Бид нар тэдэнтэй яриад бодлоо өөрчилж чадах байх. Хэд хоногийн өмнө хүлээе” гэсэн. Бид хэдэн хоног, хоёр долоо хоног хүлээсээр байгаад IX сар талдаа орсон. Зүүн Алеппог хянаж байгаа босогчид энэ тусламжийг оруулах зөвшөөрлийг огт өгөөгүй. Тэгээд 19-нд нь тусламжаа замд гаргатал нөгөө босогчид засгийн газраас халдаж магад гэж мэдээлсэн нь танд сэжигтэй биш байна уу?
-Ер нь та Америкчууд энэ бүхэнд хяналтаа алдсан гэж боддог уу?
-Тэгэхээр, үүндээ нотолгоо гаргаж чадахгүй юм бол Америк нэг бол Нусрагаар удирдуулдаг эсвэл Америк нууцаар террорист байгууллагыг дэмждэг. Чи мэдэж байгаа биз дээ. Рейганы үеэр Америк Афганистанд ЗХУ-ын эсрэг Мужахедеены хөдөлгөөнийг дэмжиж байсан учраас аль-Кайда бий болсон. Жорж Бушийн үед Исламын Улс бүлэглэл Америк Ирак руу дайрч, 2003 оны V сард аюулгүй байдлынхан, хэнийг ч хамаагүй сунни хүмүүсийг бүтцээр нь нураасан шүү дээ. Одоо би Обамагийн энэ засаг Нусраг томруулж, дэмжиж түүхэнд бичигдэхвий гэхээс айж байна. 
-Хүмүүс Оросын ерөнхийлөгч Ассадыг захирж чадахгүй байна бас Оросын Гадаад хэргийн яам зарим тохиогоод байгаа үйл явдлууд, ялангуяа Алеппод болж байгаа бүхэнд аз жаргалгүй байна, яагаад гэвэл үнэндээ Башар аль-Ассад та нарыг үгийг сонсохгүй байна гэж ярьж байна л даа.
-Миний ажил бол жаргалтай байна уу, жаргалгүй байна уу гэдэг тухай биш. Би танд фактууд л хэлж чадна. Сирийн тухай анхны бичиг баримтанд  засгийн газрууд хамтрана гэдэг шаардлагаар дайчлан зүтгэнэ гэж тохирсон. Женевээс үүнд гарын үсгээ зурсан бол босогчид тэгээгүй. НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд гарын үсэг зурах санал тавьтал татгалзсан. Нэг жил хэдэн сарын дараа босогч талаас дурамжхан маягтай, цаасан дээр байгаагүй нөхцлөөр Ассад бууна гэвэл бичиг баримтыг хүлээн авна гэлээ. Дараа нь Орос, АНУ, Олон улсын Сирийг дэмжих бүлэглэл хэд хэдэн шийдвэр гаргатал эсэргүүцэгч босогчдын талаас хэрвээ зөвхөн Ассад буусан тохиолдолд гэдгээ байнга хэлж байсан. Хамгийн сүүлд Америк, Оросын хийсэн тохиролцооноос “Дээд хэлэлцээрийн хороо”-ны дарга, Сирийн өмнөх ерөнхий сайд, Рияад Хижаб ярилцлагандаа Нусраг террорист байгууллага гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж ярьсан л даа. Түүний хэлснээр Нусра Аль-кайдагаас зарим холбоогоо тасалсан бөгөөд Нусраг улс төрийн үйл явцын хүндэт оролцогчоор харах ёстой гээд, бидний тохиролцооноос татгалзсан. Жон Керрид би үүнийг хүлээн зөвшөөрч байгаа юм уу гэж асуухад үгүй гэлээ. Тэгээд би “Яагаад нийтийн өмнө хэлэхгүй байгаа юм бэ?” гэж асуусан. Би одоо хүртэл Жон Керриг мэдэгдэл хийхийг хүлээж байна.
-Хориг арга хэмжээний тухайд нэг асуулт тавья. "MH-17" онгоц живсэнд Оросын талаас үзүүлсэн реакцаас болоод мөрдөгчдийн тайлангаар Оросын пуужин Оросоос зүүн Украйн руу орж ирээд, Малайзийн агаарын тээврийн нисэх онгоцийг буудсан гэдгийг нотолгоогоор харууллаа. Та нар яаж реакцласныг харахад олон улсын Оросод тавьсан арга хэмжээ ойрын хугацаанд хүчингүй болохгүй нь ойлгомжтой боллоо. Орос яаж энэ хоригтойгоо амьдрах юм бэ?
-Голландын энэ тайлангийн тухай юу гэж бодож байгаагаа бид тайлбарласан байгаа. Чамд гэж хэлэхэд 2014 онд байгуулагдсан энэ мөрдлөгийн баг Малайзыг оны эцэс хүртэл мөрдлөгтөө уриагүй гэдгийг хэлье. Их хачирхалтай байгаа юм. Хэн ч бидэнд яагаад Малайзыг сүүлд мөрдлөгтөө урьсан гэдгийг тайлбарлаагүй л дээ. Таны яриад байгаа техникийн деталиуд бас нотолгоонууд бол нийгмийн сүлжээнүүдээс авсан видео, фото зургууд бас нэргүй гэрчүүдээс авсан нотолгоо. Дээрээс нь энэ тайлангийн илтгэгч өөрөө мөрдлөгөө үргэлжлүүлэх хэрэгтэй юм байна гэдгээ хэлсэн байгаа. Бид тэдэнд маш их хэмжээний дата материалаа өгдөгөөрөө өгсөн. Тиймээс тэр материалуудыг шалгана гэж их найдаж байна.
-Тэгэхээр та уучлал гуйх тухай бодохгүй байгаа юм уу?
-Юунд?
-Оросын үйлдвэрлэсэн пуужин Оросоос гараад буцахдаа нисэх онгоцон дотор байсан 298 хүмүүсийн амь насыг авч одсон гэдэгт?
-Нэгдүгээрт, мөрдлөгийн хорооны логикоор бол мөрдлөг дуусаагүй байна. Тэдний хэлсэнээр тэдэнд байсан хэд хэдэн нэрсийн хэн нь ч сэжигтэн, бүр гэрч биш гэдгээ хэлээд байгаа. Тиймээс энэ өнцөгөөр харвал шууд дүгнэлт хийхгүй байя. Чамд би юу хэлж чадах вэ гэхээр бидний пуужин хөөргөгч үйлдвэрлэгчийн хийсэн тестүүдийг оролцуулсан мэдээлэл мөрдөгчдөд очсон. Харин Украйн, Америк хоёр юу ч өгөөгүй бас юуг ч олны өмнө ил болгоогүй шүү. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.