НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Хамгийн их “УУДАГ” 10 улс

ner.mn     Нийтлэгч
8 сарын өмнө /2017-02-17 13:52:58 GMT +8 / | 4987 удаа уншсан

Хойд зүгийн ард түмэн архи дарс их хэрэглэдэг гэсэн ойлголт бий. Орос, финланд, шведүүд хүйтэн цаг агаарт даарахгүйн тулд уусаар байгаад архичин болсон гэсэн яриа ч олон сонсож байсан байх. Тэгвэл статистикийн нарийн тоо баримт, судалгаанаас харахад хамгийн их “уудаг” орны жагсаалтыг огт санаанд оромгүй улс тэргүүлж байх аж. 

1. Франц
Амтат дарсыг “зохион бүтээсэн” францчууд эхний 10-т орсон. Тэдний үзүүлэлт жилд 11 литр согтууруулах ундаа. Гэхдээ ихэнх хэсэг нь дарс байх нь мэдээж. 

2. Герман 
Үнэндээ бол германчууд шар айраг хамгийн их уудаг үндэстэн. Нэг герман хүн жилд 12 литр согтууруулах ундаа хэрэглэдэг байна. 

3. Ирланд
Харин ирландчууд хатуу вискинд дуртай. Ирланд хүн жилд дунджаар 12 литр алкоголь хэрэглэдгийн ихэнх нь виски. 

4. Чех
Чехийн соёл уламжлал шар айрагтай салшгүй холбоотой. Жилд нэг хүн 12 литрийг хэрэглэдэг. 

5. Хорват
Энд мөн л 12 литр гэсэн үзүүлэлттэй. 

6. Португал
Портвейнийг бүтээсэн ард түмэн тул нэг хүнд 12.5 литр согтууруулах ундаа оногддогт гайхах зүйл үгүй. 

7. Эстон
Эстончууд удаан хүйтэн өвлийн улирлыг согтууруулах ундааны ачаар даван туулдаг. Нэг хүнд 13 литр оногддог.

8. Унгар
Тэд орон нутгийн архи, дарсаа хэрэглэх дуртай. Жилд нэг хүн дунджаар 13 литр уудаг нь хөршүүдээс нь хавьгүй илүү тоо байлаа. 

9. Беларусь
Оросын хамгийн ойрын хамаатан болох “цагаан оросууд” эхний 3-т багтахгүй бол алдас болно. Дундаж беларусь хүн жилдээ 13.5 литр архи уудаг нь украин ах нараа давсан үзүүлэлт юм. 

10. Орос
2011 онд хийсэн судалгаагаар Орост жилд нэг хүн дунджаар 15.76 литр согтууруулах ундаа хэрэглэдэг гэсэн тоо гарч байв. Гэвч эдийн засгийн хямрал нөлөөлсөн үү, 2016 онд 14 литр болон буурсан юм. Ингэснээр тэд энэ чансаанд Литвагийн дараа бичигдэх болсон. 

11. Литва
Дэлхийд хамгийн “архичин” улсыг энэ жижигхэн орон тэргүүлнэ гэж хэн санах билээ. Хойд зүгийн ард түмний сэтгэл зүй, зан араншин, орос ах нарын үлдээсэн муу зуршил тэднийг уудаг болгосон. Литвад нэг хүн жилдээ 15 литр согтууруулах ундаа хэрэглэдэг. 

  А.Чинсор

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.