НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Засгийн газаргүй 589 өдөр

Г.Баянжаргал     Нийтлэгч
3 жилийн өмнө /2017-02-24 11:03:51 GMT +8 / | 2623 удаа уншсан

2011 онд Белги улс дайнд нэрвэгдсэн Иракийн засгийн газаргүй 249 өдрийн дэлхийн рекордыг 589 өдрөөр албан ёсоор эвдэж байв. Тэглээ гээд Белгийн засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээ ноцтой доголдолгүйгээр 589 өдрийг өнгөрүүлж чаджээ.
Америкуудын Ардчилсан нам Бүгд Найрамдах нам гэж эрс хуваагддагийг бодвол Белгид ийм хуваагдал хамаагүй илүү. Хүн амын 60 хувь болох Фламан хэлээр ярьдаг белгичүүд ба үлдсэн Францаар ярьдаг өмнө зүгийн белгичүүдийн дунд соёлын ялгаа, хэлний антагонизм ба газар зүйн салан тусгаарлалтын улмаас янз бүрийн жижиг намаас бүрдэх парламент дотор төв хоёр намаар голлоно гэдэг төвөгтэй байсаар иржээ. Ингээд Белгийг удаан хугацааны турш хуваасан дивиз 2010 оны дөрөвдүгээр сард ерөнхий сайд огцроход хамгийн дээд цэгтээ хүрсэн бөгөөд олонхоос бүрдсэн шинэ нам байгуулагдаж чадахгүй байв. 2010, 2011 онуудад үр дүнгүй янз бүрийн хэлэлцээрүүд хийгдсээр байлаа. Ямар ч фракц эсвэл намыхан хоорондоо ярилцах хүсэлгүй, ямар ч улс төрч нэгдмэл дүр болон гарч ирэх чадалгүй болсон байв. Гэтэл Белгийн засгийн газрын чухал ажил хэргүүдэд юу тохиолдсон бэ? Бараг л юу ч тохиогоогүй. Бүх юм явдагаараа явж, байрандаа байдагаараа байлаа. Өмнөх засгийн газар үйл ажиллагаанд нь “анхаарал тавих” маягтай байсан бөгөөд бюрократыхан чимээгүйхэн ажлаа хийгээд явж байв. Time сэтгүүлд мэдээлсэнээр “засгийн газар байхгүй байлаа гээд Белгийн өдөр тутмын амьдралд бага зэрэг л ялгаа гарч байна... Белги улс 2010 оны хоёрдугаар хагаст Европын Холбооны удирдлагыг жолоодсон бөгөөд анхаарал тавигч маягтай засгийн газар өнгөрсөн сар өрийн түвшингээ харгалзан үзээд бушуухан хатуу чанга төсөвтэй байх тал дээр санал нийлжээ. Белгийн сэргэлт сайн явагдаж, түрүү жилийн  2.1 хувийн өсөлт нь гадаадын хөрөнгө оруулалтаар хоёр дахин нэмэгдэн, ажилгүйдэл Европын Холбооны дундаж 9.4 хувиас бага 8.5 хувьтай боллоо. "Бүх юм хэвийн явагдаж байна. Бид цалингаа авдагаар авж, автобус явдагаараа яван, сургуулиуд хичээлдэгээрээ хичээлж байна" гэж Гентийн их сургуулийн профессор Марк Де Вос хэлэв.”  гэжээ.
Леүвен их сургуулийн хоёр судлаачид Белгийн засгийн газар НАТО-ийн еврог дэмжих хөрөнгө оруулалтын нөөц, яаралтай хэрэгцээнд зориулсан төсөл ба шилжилт хөдөлгөөний шинэ санал асуулга гэх мэт хурдан шийдвэрлэх шаардлагатай хэргүүддээ эрх зүйн шийдвэрээ гаргасаар байгаа гэжээ. Тэдний дүгнэсээр хамгийн чухал нь  “томоожсон ардчиллыг удирдлагагүй эрх мэдэл нь конструктив, бүтээлч бас хариуцлагатай замаар аваад явж болдог” гэсэн байна.
Белги дэх үйлчилгээний хэвийн байдлын шалтгаан голдуу маш их федералчлагдсан бас хэт төвдөө төвлөрөөгүй, орон нутгийн засгийн газрууд үйл ажиллагаа сайн байдагтай холбоотой аж. Дээрээс нь Европын орнуудад төр, засгийн газар хоёрын хооронд маш тодорхой ялгаа байдагтай холбоотой.
Европуудын ихэнх нь төр гэдгээр  адил түүх бас адил үндсэн хуультай, НҮБ-д суудалтай улс төрийн хамтрал бөгөөд симболын хувьд ерөнхий сайдаар биш үндсэн хуульт хаант засаглалтай эсвэл ёс төдий ерөнхийлөгчөөр удирдуулсан нэгдэл гэж ойлгодог. Цэрэг арми, шүүх ба захиргааны бюрократ нь төрийн бүх хэсгүүдэд хамаардаг төдийгүй улс төржөөгүй бөгөөд партизаны дайсагналаас ангид байдаг. Эсрэгээрээ, засгийн газар бол Европчуудын хувьд хамаагүй жижигхэн бөгөөд парламентын олонхийн дэмжлэгтэй Кабинетын сайдуудын бүлэг гэдгээр ойлгогддог байна.
Ингээд төр, засгийн газар хоёр хоорондоо ялгаатай бас төр нь олон жилийн түүхтэй, хатуу тогтсон учраас Белги улс хоёр гаруй жилийг доголдол саадгүй, ард түмний амьдралдаа хохиролгүй өнгөрөөж чаджээ.  2011 оны 12-р сард Белгичүүд засгийн газаргүй 589 өдрөө Европын Холбооны өмнөд хэсэгт гараад байсан евро бүсийн хямралын улмаас эцэслэхээс өөр аргагүй болсон юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.