НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Өлсөж үхэх гэж байсан хар жаал сургуульд орлоо

ner.mn     Нийтлэгч
7 сарын өмнө /2017-03-10 10:47:04 GMT +8 / | 3595 удаа уншсан

А.Чинсор

Нэг жилийн өмнө Данийн буяны байгууллагын ажилтан Анья Риннгрен Ловен Нигерид өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхэд багачуудад туслах ажил эрхэлж байв. Тус улсад эцэг эх нь хүүхдээ “шулам” хэмээн гудамжинд хөөн гаргаж байсан тул жил бүр тэнэмэл хүүхдийн тоо эрс нэмэгдэж байлаа. Анья “Айсан, зовсон маш олон хүүхэд байлаа. Амь насаа алдсан хүүхэд ч олон байсан” гэж 2016 онд блог дээрээ бичиж байв. Тэр үед Анья өлсөөд арьс яс болсон бяцхан хүүтэй таарсан юм. Өлсгөлөн хүүхдүүдийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор тэр хүүд ус уулгаж байгаа зургаа олон нийтийн сүлжээнд тавьсан.

Ловен “Би хүүд Хоуп (Hope - итгэл найдвар) гэсэн нэр өгсөн. Яагаад гэвэл бид түүнийг эдгэрч, эрүүл энх болно гэдэгт найдаж байна. Тэр тосгонд гав ганцаараа, нүцгэн, өлсгөлөн, үхлийн ирмэгт тулаад байсан” гэж бичиж байлаа. Тэр цагаас хойш нэг жил өнгөрч, Хоуп хүү танихын аргагүй өөрчлөгджээ. Аньягийн фэйсбүүк хуудсандаа оруулсан зурган дээр Хоуп хүү жилийн өмнөх шигээ ус ууж, зургаа авахуулсан ч улаан цамц, цагаан пүүзтэй, мах сууж мариалсан харагдана. “Хоуп нэртэй жаалыг дэлхий дахин мэдсэнээс хойш нэг жил өнгөрлөө. Тэр одоо сургуульд орно” гэсэн Аньягийн бичлэгийн дор маш олон хүн баярлаж, сайшаасан сэтгэгдэл үлдээжээ.  Одоо Хоуп асрах газарт 35 хүүхдийн хамт амьдарч байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.