НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Баабар Батбаярын үнэгүй КАЛЛИГРАФИ

Б.Ерэнтэй     Нийтлэгч
3 жилийн өмнө /2017-03-13 12:30:16 GMT +8 / | 4648 удаа уншсан

Японы телевизээр уржнан жил, 2015 оны намар тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гарч байсан юм. Түүний зүүн гар талын зэрэгцээ сандалд Токио хотын захирагч Ёочи Масүзоэ суужээ.
Япон эрхэмийн урилгаар Улаанбаатар хотын захирагч Үүл баатар есдүгээр сарын 23-26-нд арлын оронд айлчилж буй тухай мэдээлэл цацагдаж байгаа нь тэр байж билээ. Э.Бат-Үүл дарга Токио хотын даргад Монгол бичгээр татсан каллиграфи гардуулж байгаа нь хальт харагдлаа. Ямар ч болов “М” үсгийн зурлагад ордог “гэзэг” татсан байна. Тэгэхээр Ёочи Масүзоэ гэсэн нэрийг Монгол бичгээр таталсан каллиграфи байж болзошгүй гэж тааварласан юм. Сүүлд лавлах нь ээ, бидний таавар үнэн байв. Э.Бат-Үүл дарга, Токио хотын даргын нэрийг Баабар Батбаяраар каллиграфидуулаад хүндэтгэлийн бэлэг болгон өгсөн нь тэр ажээ. Каллигафи гэж юу вэ. Баабар Батбаярын удирддаг хэвлэлийн газар “NEPKO”-гоос найман ботиор монголчууд бидний соён гэгээрүүлэх их үйлсэд зориулан хэвлэсэн дэлхийн Britannica-д хэрхэн тайлбарласныг толилуулъя.

КАЛЛИГРАФИ (calligraphy) Үзэг юм уу, бийр, бэхээр гоё, чамин, хэв маягийн дагуу бичих, эсвэл бичээс хийх урлаг. Үсгүүдийн хэв хэлбэр зөв, өөр өөр хэсгүүдийн нь ээлж дараалал, харьцаа нь зөв, зохицож нийцсэн байвал зохино. Лалын болон Хятадын соёлд каллиграфийг уран зураг адил өндөр үнэлдэг.
XIV-XVI зуунд дараа үеийн бичиг үсэг, ном хэвлэлд үлэмж нөлөө үзүүлсэн хоёр төрлийн үсэг Европт бий болжээ, энэ бол ром, итали хэв маягууд юм. Орчин цагийн хэвлэл бий болсноор (1450 онд) каллиграфи нь урлагийн тусгай төрөл салбаруудад (уран гоё бичлэг гэх мэт) холбогдож хамаарах болжээ гэсэн байна.

Танд сонордуулахад Баатар Батбаяр “NEPKO”-гийн байранд өөрийн биеэр очиж тэдний хэвлэсэн номыг худалдан авсан хүмүүсийн нэрийг үнэ төлбөргүйгээр каллиграфидаж байна шүү. Төрийн шагналт, XX зууны шилдэг нийтлэлч Баабар Батбаярт,
-Каллиграфи чинь уран бичлэг бус уу. Таны монгол бичгээр бичсэн каллиграфийг харахад бидний ойлголттой давхцахгүй байна гэж бодсоноо хэллээ.
-Каллиграфи дотроо маш олон чиглэл, урсгалтай. Манайд томоотой, цэгцтэй, уран бичлэгийн урсгал нь илүү их хөгжсөн байгаа. Харин минийх дахин давтагдадгүй, тухайн үеийн эмоци илэрхийлэгддэг чиглэл гэж байна.

Тэрбээр Монгол гэж хоёр, гурван удаа бичиж харуулсан. Өөр өөр зурлага гарч байв. Уг нь “Үнэгүй бяслаг зөвхөн хулганын хавханд байдаг” гэсэн орос ардын зүйр үг бий. Баатар Батбаяраас “Хэзээнээс эхлэн каллиграфи чинь үнэтэй болох вэ” гэж моготгох гэснээ түүнийг хүндлэх сэтгэлдээ хүлэгдсэн бидний хэдэн нөхөр асууж чадсангүй.
Каллиграфийн цаас, бийр, бэх нь жинхэнэ ориг, манай тооллын 105 онд анх цаас хийж хаандаа өргөн барьсан Цай Лунь түшмэлээс улбаалсан Бээжин, Шанхай үйлдвэрийнх байна лээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.