НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Андын нурууны Пуйя Раймонда

П.Соёлдэлгэр     Нийтлэгч
1 жилийн өмнө /2017-03-31 12:25:08 GMT +8 / | 1228 удаа уншсан

Үлгэр домог шиг үзэсгэлэнт сайхан Андын нуруунд нарны хурц гэрэл рүү тэмүүлэн ургаж навч нахиагаа дэлгэн ургадаг Пуйя Раймондаг гайхалтай сонин  модны нэг гэдэг.  Пуйя Раймонда ойролцоогоор 10 мянга орчим энгийн цэцэгтэй мод. Тэрний цэцэг дэлбээгээ нээхийн өмнөхөн гайхалтай сайхан анхилуун үнэр тараадаг байна. 12 метр энэ өндөр мод 150 жилийн настай аж. Хожим нь алдартай ботаникч болсон, 24 настай  итали гаралтай залуу Антонио Раймонди Перуд 1850 онд иржээ. Харин тэр 40 нас хүрээд байгаль, газар зүй сонирхох болж, улмаар олон улс орноор аялан үзэж харсан, ажигласан зүйлээ тэмдэглэн бичиж байжээ. Ингэж явахдаа тэрээр зөвхөн Андын нуруунд байдаг олон цэцэгтэй нэгэн ер бусын мод нээсэн аж. Энэ модыг түүний дурсгалд зориулан Пуйя Раймонда гэж нэрлэсэн байна. Пуйя Раймонда модны навч шовх үзүүртэй,маш шигүү ургадаг. Навч нь дундаа өргөстэй байдаг тул үүнийг нутгийн хүмүүс Пуйя Раймонда өөрийгөө “дайснаас” хамгаалж байгаа хэрэг гэж ярьдаг. Модны цэцэг нь цагаан өнгөтэй ч хааяа улаавтар туяатай харагддаг байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.