НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Энэ бүх хямралыг хэн нэгэн үүсгэж, хэн нэгэн удирдаж байгаа юм биш биз!

Г.Төртогтох     Нийтлэгч
8 сарын өмнө /2017-04-14 12:28:55 GMT +8 / | 1039 удаа уншсан

Чехийн Ерөнхийлөгч Вацлав Клаус болон Ерөнхий сайд Тополанек, Фишер нарын зөвлөх асан Томаш Гаас Орос улсад одоо, өнгөрсөн аль ч үеийнхээс илүү ардчилал, эрх чөлөө, хөгжил цэцэглэл байна гэж үзэж байгаа аж. Өрнө дахин гүнзгий хямралд байна. Ойрын үед долларын уналт, Барууны эдийн засгийг сүйрэлд хүргэж болохоор илүү их хямрал ирнэ гэж тэргүүлэх эдийн засагчид зөгнөж байна. Барууныхан Саудын Араб гэх тирантай мөр зэрэгцэн Асадын дэглэмтэй тэмцэж буй нь эмгэнэл гэж тэр бас үзэж байгаа аж. Европын холбоо сүйрлийн ирмэгт байна. Цагаачлалын хямралыг хэн нэгэн өдөөж, хэн нэгэн удирдаж байна гэдэгт тэр урьдын адил итгэлтэй байгаа гэнэ. Томаш Гаастай хийсэн ярилцлагыг хүрэгж байна.

-Цагаачлалыг тойрсон асуудал Европт хурцдаж эхэлж байна. Одоогоор зөвхөн Грект, Грек-Македоны хил болон Австри, Баварын хэсэгт хилээ бараг бүрэн хаах тухай яригдаж байгаа. Бид хүмүүнлэгийн сүйрлийн тухай, тусгайлан сургасан цэргийнхэн болон алан хядагчид дотор нь байж магадүй цагаачид аюулгүй байдалд заналхийлж байгаа тухай яриаг сонсож байна. Бий болсон нөхцөл байдлыг та яаж харж байна вэ?
-Байдал хурцдаж эхэлж байгаа биш аль эрт хурцадсан. Европын холбоо өөрийн гаргасан дүрэм журмыг зөрчиж гэрээ хэлэлцээр тэр дундаа дүрвэгсэдийн статусын тухай Дублины конвенцийг үл тоомсорлож байна. Шенгений бүс саажсан.Дональд Туск /Европын холбооны тэргүүн/ Шенгений саажилтын тухайд “Хэрэв Европын холбоо даруйхан шийдвэр гаргаж чадахгүй бол систем зүгээр л нурна” гэсэн. Миний бодоход хэдийнэ нурсан. Би Европын зөвлөлийн ерөнхийлөгч биш. Гэлээ ч гэсэн Европын холбоо ямар ч шийдвэр гаргаж чадахгүй гэж харж байна. "Европын шийдвэр” гэж нэрлээд буй зүйл нь хэрэг дээрээ “Немецийн шийдвэр” юм. Гэхдээ тун муу шийдвэр. Өөрсдөө л буруутай эдгээр асуудлуудыг шийдвэрлэж байгаа гэж урьд нь ярьдаг байсан бол өнөөдөр энэ талаар ажиллахаа ч байжээ. Хэрэв Европын холбоо өөрийн алдааг хүлээн зөвшөөрөх зориг гаргаж тэдгээрийг жинхэнээр шийдэж эхлэхгүй бол асуудал сүйрэл болон хувирна гэж би бүр 2014 оны эхээр хэлж байсан. Тэгэхээр одоо бид нэг ч алхам урагшлаагүй болохоор шийдвэрлэгдээгүй олон асуудал ямар сүйрэлд хүргэв ээ гэж асуух хэрэгтэй болж байна.
-Цагаачдын урсгалаас үүдсэн хямрал үргэлжилсээр байна. Тэд одоогоор Чех руу зорихгүй байгаа ч зарим шинжээчид дараалан хилээ хаах явдал байдлыг өөрчилнө гэдгээр биднийг айлгаж байна. Олонхи нь дүрвэгсэдийг өөрийн нутагт үзэхийг хүсэхгүй байгаа чехүүдийн хүнлэг бус байр суурийн тухай бидэнд ярьж байна. Манай ард түмний хувьд энэ бүхэн юугаар төгсөх бол?
-Бид тэсэх үү гэж үү? Манай удирдагчид өөрсдийгөө зөвтгөн “Европын шийдвэрийн" тухай ярихаа зогссон нөхцөлд л бид тэсч чадна. Герман “Европын шийдвэр” нэрийн дор Ангела Меркелийн шийдвэрийг гаргаж ирж байгаа тэр газарт асуудал улам гүнзгийрсэн. Харин Европын зарим хэсэгт миний дээр дурдсанчлан байдал хэдийнэ хямралын шатанд хүрсэн. Бид зайлшгүй ирэх тэр хохирлыг аль болох бага байхаар бодож асуудлыг шийдвэрлэх ёстой.
-Башар Асадын дэглэмийг ямар ч үнээр хамаагүй хадгалах зорилгоор хэрцгий үйл ажиллагаа явуулж байна гэж Барууныхан Оросыг буруутгаж байна. Орос харин Исламын улсыг дэмжиж байгаа Туркийг буруутгаж барууныхан болон Турк, Саудын Араб "Б" төлөвлөгөөний хүрээнд Сирийн зарим хэсгийг эзэлж магадгүй гэсэн санааг өгч байсан. Үнэн нь хаана байна вэ, хамгийн гол нь дайнд тарчлан зовсон Сирийн ирээдүй яах вэ?
-Үнэн нь гэвэл АНУ ба Барууны холбоотнууд Сирийн хямралыг шийдвэрлэх замыг биш Башар Асадыг унагах аргыг л хайж байх шиг. Энэ байдал ийм гунигтай байсан биш бол үнэхээр инээдэмтэй байх сан. Яагаад гэвэл манай холбоотнууд болон, Саудын Араб нь Арабын ертөнц дэх дектатур хамгийн бага /Төр нь шашинжаагүй/ ганц орон төдийгүй хамгийн нэр хүндтэй дэглэмийн нэгийг унагахыг уриалж байгаа юм. Асадын хувьд дутагдал бий. Гол нь тэр хөрш Турк, Иран, Иракийн адил Курдуудтай харицаж байгаа юм. Мөргөлдөөн гарах хүртэл энэ дэглэмд мусульман, христ, нутгийн еврей нар мөр зэрэгцэн амьдарч байсан бөгөөд тэдэнд бүгдэд нь боловсролд хүрэх зам нээлттэй байв. Энэ зам эрчүүдэд захирагдах ёстой гэсэн исламын шүтлэгтэй холбоогүй бөгөөд эрэгтэйчүүдтэй адил эрхтэй байсан эмэгтэйчүүдэд мөн нээлттэй байв. Мэдээж хэрэг Сири бол Европын үзүүлэлтүүдэд нийцсэн ардчилалтай орон биш. Сирийн дэглэм Израйльд таагүй ханддаг. Энэ бол маш чухал гэж би бодож байна. Гэхдээ би үндэсний цөөнхи болон эмэгтэйчүүдтэй хүнлэг харилцах бүх хэлбэрийг үл тоомсорлодог туйлширсан исламизм ноёрхдог, эрх баригч диктаруудад таалагдаагүй бүхнийг нухчин дардаг тийм орнууд харин Сирийн дэглэмийг унагаахад уриалж байгаа нь хэвийн биш /гажууд/ үзэгдэл гэж бодож байна. Тэдгээр орнууд терроризмыг дэмжиж, хүний эрхийг хязгаарлаж, хойд Солонгосоос ч илүүгээр хүмүүсийг цаазалж байна. Тэд өөрсдийн хуульд гар хурууг тайрах, боолчлолыг хэрэг дээрээ дэмжих заалтуудыг оруулж байна. “Асадын диктатуртай” тэмцэхэд ийм л орнууд манай холбоотнууд болж байгаа юм шүү дээ.
-"НАТО дахь манай хүн" генерал Петер Оросыг манай аюулгүй байдалд Исламын улсаас ч илүү заналхийлэгч гэж нэрлэсэн. НАТО, Оросын нутаг дэвсгэрт цэргийн хүчээ байршуулж байна. Прибалтик, Польш бусад орнууд Оросыг урьдын адил Европд заналхийлэгч хэвээр үлдсэн гэж зарлаж байна. Энэ тийм гэж үү? Балти хавийн улсуудыг эзлэх тохиолдолд НАТО хариу барьж амжихгүй гэсэн прогнозыг та ноцтойгоор хүлээн авч байна уу. Европын холбоог задлахыг эрмэлзэгч нам, улс төрийн байр суурийг дэмжихэд чиглэсэн Европын холбооны эсрэг “гибрид” дайны аюул болон Оросын талыг баримтлагч орнуудын талаар та юу гэж бодож байна?
-Генерал Петер Павел-Дэг журамт цэргийн хүн тэр НАТО-гийн бодлогыг боловсруулагч биш зөвхөн түүнийг биелүүлэгч. НАТО-гийн байр суурьт л нийцүүлж хэлж байгаа юм. Европын комиссариуд өөрийн орны ашиг сонирхлыг мартаж Холбооны ашиг сонирхолыг хамгаалах бодлого явуулах ёстой. Үүнтэй яг адилаар Петр Павелын үүрэг бол НАТО-гийн бодлогыг үргэлжүүлж Холбооны ашиг сонирхолыг хамгаалах явдал юм. Өөрөөр хэлбэл ЕХ-ны төлөөлөгчид юуг өөрсдийн ашиг сонирхол гэж үзэж байна түүнийг нь л комиссарууд болон манай генерал хамгаалах, хэрэгжүүлэх ёстой. Хэрэг дээрээ энэ бол хамгийн том тоглогчдын ашиг сонирхол, бодлогыг л хамгаалж буй хэрэг бөгөөд эдгээр нь ЕХ-д бол Герман, НАТО-д бол Америк юм. Орос ЕХ болон НАТО-гийн задралыг хүсч байна уу гэдэг гол асуудал утгагүй. ЕХ-той хамгийн сайн харилцаатай байх нь Оросын ашиг сонирхол мөн. Өөрийнх нь хил дээр эмх замбараагүй, эв нэгдэлгүй, тогтворгүй Европ орших нь Орост хэрэггүй.Түүний хилийн ойр хэдийнээ тийм нэг орон бий болсон.Эндээс Европыг Орос бужигнуулах сонирхолтой гэх үзэл утга учиргүйг харж болно. 45 сая оршин суугчидтай, нурж унасан эдийн засагтай, Оросын Холбооны Улсад олон тэрбум долларын өртэй тийм орныг залгиад Орос юу олж авах тухай надад хэн ч юу ч тайлбарлаагүй. Украйн Оросд нэгдсэн тохиолдолд олон тэрбумын өрийн асуудлыг мартах хэрэгтэй болно. Ийм нөхцөлд Оросын ганц логик ашиг сонирхол бол ажиллаж буй эдийн засагтай, улс төрийн бодлого нь ОХУ-д дайсагнахад тулгуурлаагүй тогтвортой хөрш байхсан.
-Эдийн засагт нь муугаар тусч байгаа нефтийн үний асуудалтай холбоотойгоор Орос дахь байдал түгшүүр төрүүлж байна. Хэдийгээр хүмүүс Путинд итгэж байгаа ч гэсэн... Оросууд тэсэхгүй байж магадгүй ч. Оросын задралаас бид айх ёстой юу? Эсвэл дотоодын зөрчлөөс нь үү? Эсвэл Баруунтай харилцахдаа илүү хатуу хандах хэн нэгэн засгийн эрхэнд гарахаас уу? Украйнд зөрчил дахин сэргэхээс эсвэл эх оронч мэдрэмжийг өдөөх юм уу дотоодын асуудлыг халхавчлахын тулд өөр дайн эхлэхээс айх ёстой юу? Оросын тухай шүүн ярилцахад ямар хүчин зүйл мартагдаж байна вэ?
-Юуны өмнө би Путины алдаршиж буй шалтгааны талаар олон удаа бичиж байснаа давтах хэрэгтэй болох нь. Оросын талаар элдвээр бичиж байгаа ч, Оросын систем төгөлдөр бус ч Орост өнөөдөр түүхэнд нь хэзээ ч байгаагүйгээр илүү ардчилал, илүү эрх чөлөө байна. Тэдний амьдралын түвшин урьд хэзээч байгаагүй өндөр байна. Хэрэв тэдний амьдралын түвшин, эрх чөлөө, ардчилал юугаар ч юм хязгаарлагдаж байгаа бол үүнд Путиныг буруу гэж харахгүй байна. Шалтгаан нь Барууныхны Оросын эсрэг түрэмгий бодлого, хориг, "Оросын засгийн газарт Эх оронч үзлийг сэргээх шалтгаан байхгүй. Тэр нь Оросуудад хичнээн л бол хичнээн байдаг бөгөөд бид төсөөлж ч чадахгүй эдийн засгийн болон цэргийн дарамтлал хичнээн хүчтэй байх тусам эх орон ч үзэл төчнөөн их байх болно. Барууныхан өөрсдөө л Оросыг дайснаа болгож байна гэж би хэлнэ. Нефтийн үнэ Оросын эдийн засагт хөнөөл учруулж байгаа нь эргэлзээгүй ч тэр нь Орос алтныхаа нөөцийг нэмэгдүүлэх шаардлагагүй, эдийн засаг нь сүйрчихээргүй тэр л хэмжээнд байгаа юм. Харин ч эсрэгээр Барууны эдийн засаг гүн хямралд байна.Тэргүүлэх эдийн засагчид ойрын үед долларыг уналтанд оруулж, барууны эдийн засгийг сүйрэлд хүргэж мэдэх бүр илүү хямралыг зөгнөх болов. Түүгээр ч барахгүй амиа егүүтгэсэн, цагаачлалын бодлого, эмх замбараагүй байдал европуудын дунд хагарал, үл итгэлцэлийг төрүүлж байна. Америк, европууд улс төрийн дээд хэсгийнхэндээ итгэл алдарч байгаа нь байдлыг цаашид улам муутгах аюул дагуулж байна. Итгэлийг нь эргүүлж авах талаар засгийн газрууд нь юу ч хийхгүй байна.
-Цагаачлалын хямрал Европд ид явагдаж байна гэж гадаад бодлогын шинжээч Гинек Кманичек баталж байна. Тэр энэ тухайд ганцаар биш, тэр ч байтугай Дональд Туск Европын Холбоо задарч магадгүй талаар ярьж байна. Тэгэхээр Шенгений бүс, Евро болон ЕХ-д ийм задрал эсвэл ихээхэн хязгаарлалт заналхийлж байна уу?
-Би ноён Кманичектэй санал нийлж байна. Тийм ээ, Европын оршин тогтох болон түүний ирээдүйн тухай, мөн та бидний ирээдүйн тухай энд яригдаж байна. ЕХ нэгэн цагт миний амьдарч ирсэн тийм нөхцөл байдалд байна. Тэгэхэд үйл явдал эдийн засгийн харилцан туслах зөвлөл, Варшавын гэрээг хамарсан юм. Социализм ЗХУ, Дорнод болон төв Европд байсан тэр хэлбэрээрээ ирээдүйгүй, систем үеэ өнгөөрсөн нь тодорхой байлаа. Тэгэхэд би эв нэгдэл хичнээн их байна төчнөөн бат бөх байж, түүний задрах хугацаа төчнөөн холдоно гэж бодож байв. Би тэр болтол амьдарна гэж бодоогүй. Систем өөрөө эсэргүүцэн тэмцэлдэх тэр өөрчлөлт 10-аад жил үргэлжилнэ гэж бодож байлаа. Гэвч эцсийн дүндээ өөр хувилбар байхгүй болохоор түүнийг хүлээж авна. Гэвч хожимдсон байх бөгөөд, систем нурна. Тиймээ сүйрэл ийм хурдан ирнэ гэж бодоогүй ЕХ одоо үүнтэй яг адилхан нөхцөлд байна. Хэрэг дээрээ өөрчлөн байгуулалтын үеэс ч долоон дор ЕХ өөрчлөлтийг илүү ширүүн эсэргүүцэж байна. Европын лидерүүд өнөө хүртэл ямар нэг өөрчлөлтөөс зайлж чадаж байна. Европд алдаануудын үр дүн болсон асуудлууд хуримтлагдсаар байна. Илүү ноцтой алдаа гарган байж түүнийгээ шийдэж байна.
-Зарим нэгний хувьд Европын холбооний задрал сүйрэл мэт, нөгөө хэсгийн хувьд хувь ерөөл мэт Европын холбоогүйгээр илүү төгс Европыг та боломжтой гэж үзэх үү? Чех Европын холбоогүйгээр эдийн засгаа янзлаж чадах уу? Европын холбооны задралын тухай яригдах болгонд гардаг шиг “Оросын олз” болох уу?
-Юу нь илүү сүйрэл вэ, Европын холбооны задрал уу эсвэл түүний оршин байгаа өнөөгийн хэлбэр үү гэдэг асуулт бидний санааг зовоох ёсгүй. Аль нь ч гэсэн асуудал. Гэвч өөрчлөлтөөс зугтаах эрмэлзлэл, "Илүү гүнзгий интеграцд утга учиргүй итгэх биелэгдэшгүй мөрөөдөлтэй хичнээн их зууралдана задралаас гарах үр дагавар төчнөөн муу байх болно. Нэгдсэн Европ нь бараа болон үйлчилгээний урсгалд учирч буй саад хаалт иргэдийн шилжилт хөдөлгөөн дэх хүнд суртлыг арилгах зорилго бүхий бие даасан улсуудын төсөл байдлаар эхэлсэн. Энэ бол дайнд сүйдсэн, АНУ-ын эдийн засгийн тусламжаас хараат байсан Европыг өндөр түвшний, амьдралын чанар сайтай бүс болгон хувиргах маш амжилттай төсөл байв. Дараа нь Европ Италын коммунист Аптаеро Спинеллийн үзэл санааны нөлөөн дор өөр зүйлээр оролдож эхэлсэн. Аугаа их социалист Европын тухай түүний мөрөөдлийг хэрэгжүүлэх ёстой утга учиргүй интеграц эхэлсэн билээ.Өнөөдрийн ЕХ нь түүний гишүүн аль ч улсаас илүү социалист, аль ч улсаас нь илүү хүнд сурталжсан аль ч улсаас нь илүү бага ардчилалтай болсон. ЕХ-ны тэргүүнээр коммунистууд нэг нөхөр Зөвлөлтийн /дээд зөвлөлийн гишүүн/ байв маостууд европын баялаг, ардчилал, эрх чөлөөг эн тэргүүний асуудал гэж үздэггүй 60-70-аад оны оюутны хэт зүүн бүлэглэлийн гишүүн хүртэл байсан билээ. Гэхдээ, тэд бүгдээрээ бидний үзэл суртал, нийгмийн инженерчлэл гэж нэрлэдэг тэр зүйлд сонирхолтой байсан юм. Европ “Оросын олз,!" болно гэж үү? Үгүй ээ үгүй. Энэ нь Оросд ч Европын орнуудад ч ашиггүй. Хэрэв ЕХ задарлаа гэхэд “Оросын нөлөөний хүрээнд эргэн орно” гэсэн хэрэг биш. Эдийн засгийн хувьд орон болгон өөрөө өөртөө таарах нөлөөлөлийг сонгоно. Энэ тал дээр би Хятадын нөлөө илүү хүчтэй болохыг л харж байна.
-Франц, Их Британи, Дани, Нидерланд, Унгар, Польш... Эдгээр орнуудад европын сэтгэлгээний үндсэн шугамаас зайлсхийдэг улс төрийн нөлөө бүхий хүчнүүд бий. Тэд өөрийн орныг Европын холбооноос гаргахыг хүсдэг бөгөөд Оростой илүү нягт харилцах нь цөөнгүй. Брюсель эдний хэн нэгнээс айх ёстой юу? Хэн бусдаас илүү вэ?
-Би давын өмнө "Европ сэтгэлгээний үндсэн шугам"-аас айна. Биднийг тэр хаашаа хөтөлж байгаад ямар ч нөлөө үзүүлж чадахгүй байна. Тэр бүү хэл “асуудалтай” гэсэн нэр авахгүйн тулд манай засгийн газар бидний чадах хэмжээний бага шиг нөлөөг ч ашиглахгүй байна. Бидэнд энэ ямар ч ашиг авчрахгүй, европын бодлогыг тодорхойлж байгаа хүмүүс бидний хэрэгцээг биш тэд өөрсдөө юу хүсэж байгаагаа л сонирхдог. Үлгэр жишээ бялдуучлал одоогоор бидэнд юу ч өгөөгүй байна.
-Европын нийгэмд илүү олон цагаачид оруулахыг либериал баримтлалтай ажиглагчид уриалж байхад эсрэгээр “ястребууд” эмх замбараагүй байдал, европ бусчуудын үүсгэж болзолшгүй иргэний дайн, гэмт хэрэг болон нийгмийн бусад асуудлуудаас сэрэмжүүлж байна. Ажил олгогчдын холбоо цагаачлалыг үр дүнтэй гэж үзэж байхад зарим эдийн засагчид ирээдүйд ажлын байр, юуны өмнө мэргэжилгүй ажилчдынх улам бүр хомсдож, цагаачид дарамт болно гэж болгоомжилж байна. Шилжилт хөдөлгөөн Европд сайн хэрэг үү?
-Би либерал баримтлалтай ажиглагчдыг бодит байдлаас тасарчээ гэж бодож байна. Тэд өөрсдийн эрүүл ухаан, тунгаан бодох чадвараа алдатлаа идиализмд автагджээ. Ажиглагчдын тухайд бол ийм. Харин энэ амиа хорлосон бодлогыг зохиогчид, түүнийг үг дуугүй биелүүлэгчдийн тухайд өөр хэрэг. Энд зөвхөн алдаагаа улам давтах замаар алдаагаа засах бодлогыг үргэлжүүлэх ээлжит эргүүлгийн тухай бус /хэдийгээр ийм зүйл байгаа ч гэсэн/ арай илүү юмны тухай яригдаж байна. Өөрийн иргэд сонгогчдынхоо итгэлийг хурдтайгаар алдаж буйгаа Европын лидерүүд ухамсарлахгүй байна гэдэгт би итгэхгүй. Тэд нийгмийн айдас түгшүүрийг тайтгаруулах эсвэл бодит байдлыг мушгин гуйвуулах бодлогынхоо үр дүнг харахгүй, зөвхөн тэнэгээсээ болоод эдгээрийг тоомсорлохгүй байна гэдэгт би итгэхгүй. Би хуйвалдааны онолд хэзээ ч итгэж байгаагүй, гэхдээ л энэ бүх хямралыг хэн нэгэн үүсгэж, хэн нэгэн удирдаж байгаа юм биш биз гэдэг асуулт улам бүр бодогдох болов. Цаашлах тусам энэ зүйл үнэн, бодитой ч юм шиг санагдах боллоо. Өнөөдрийн хямрал зохиомол биш, хэн нэгэн хянахгүй байгаа гэдэгт өөрийгөө итгүүлэх улам хүнд болж байна. Аюулгүй байдлын бүс гээгдэж, улс төрийн бодлго нь өөрийнхөө болон европын доорхи мөчрийг тайрч байгаа илэрхий үр дагаврын хажуугаар зөвхөн санамсаргүй тохиолдлоор нэг алдааны араас дахиад алдаа гаргаад байна гэдэг байж боломгүй юм. Энэ аюул хэдийнэ бодитой болсон. Европын нийгмийн улс төрийн хуваагдал, бүр тусгаар орнуудад ч "Зүүн нь барууны эсрэг” гэдэг хуучны хуваагдалтай тохирхоо больсон. Нийгэм өөр үзүүлэлтээр хуваагдаж байна. Үүнээс нилээд хурц тод нь гэвэл цагаачлагчдад болон түүний нөлөөлөлд хандах хандлага, Улстөрийн хуучин квот ажиллахаа больж шинэ бий болов. Энэ нь өөрөө олон эрсдэл аюул дагуулж байна. Ийм тодорхойгүй хуваарилалт явагдах үед засагт экстремистүүд болон тархи толгойд нь янз бүрийн энгийн шийдвэр бэлэн байдаг хүмүүс гарч ирэх аюул бий. Энд ганцхан сайн зүйл байна. Тэр нь “Европын шийдвэр" гэсэн ямар нэгэн юм байдаг. Брюселиэс гаргасан бүхэн сайн гэж автоматаар итгэдэг төөрөгдлөөс европын иргэд арай гэж сэрцгээж байгаа явдал юм. Харин энэ хоосон мөрөөдлөөс эрүүл саруулаар гарч буйг хэн нэгэн буруугаар ашиглах аюул бий. Үүнд яаж саад болох вэ гэдэг асуудал байгаа юм. Европ одоогоор хямралын асуудлыг шийдвэрлэхээс татгалзаж түүнийг улам гүнзгийрүүлж байгаа болохоор энэ аюул долоо хоног бүрээр улам ноцтой, аюултай болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.